“Ханжоу 2022” Азийн 19 дэх удаагийн наадам энэ сарын 23-наас аравдугаар сарын 8-ны хооронд БНХАУ-ын Ханжоу хотод зохиогдох билээ. Уг наадамд оролцох манай баг тамирчид тоглох хуваарийн дагуу тус хотыг зорьж байгаа бол өнөөдөр Монголын Жүдо, Усанд сэлэлтийн тамирчид болон эмэгтэй хөлбөмбөгийн шигшээ аян замдаа гарсан байна.
Жүдо бөхийн тэмцээн есдүгээр сарын 24-нөөс 27-ны өдрүүдэд зохиогдоно.