Испани vs Нидерланд
"UEFA Nations League" тэмцээний шөвгийн 8-н эхний тоглолтууд эхлэхэд бэлэн боллоо.
Тус тэмцээний А ангиллын 4-р хэсгийг 5 хожил 1 тэнцээгээр тэргүүлсэн Испани шигшээ баг болон 3-р хэсэгт 2 хожил 3 тэнцээ 1 хожигдсон амжилттай хасагдах шатанд шалгарсан Нидерландын шигшээ багууд учраа таарсан.
Энэхүү 2 багийн хоорондын сүүлийн тоглолт 2020 оны 11 сарын 20-нд Нидерланд улсын Амстердам хотод болж байсан.
Тухайн тоглолт 1:1 харьцаатай эвийн гэрээгээр өндөрлөж байв. Тухайн үеийн бүрэлдэхүүнд Нидерланд улсаас Nathan Ake болон Frankie de Jong гэсэн хоёр тоглогч л оролцож байсан бол Испани шигшээ багийн хувьд багийн ахлагч Álvaro Morata болон Dani Olmo, Rodri нар оролцож байжээ.
Нидерландийн шигшээ багийн сүүлийн 3 тоглолт
· Босниа 1:1 Нидерланд
· Нидерланд 4:0 Унгар
· Герман 1:0 Нидерланд
Испанийн шигшээ багийн сүүлийн 3 тоглолт
· Испани 3:2 Швейцарь
· Дани 1:2 Испани
· Испани 3:0 Серби