Хасын Хүлэгүүд багийн хувьд Дархан Юнайтед багийг эхний шатанд 4-1-ээр хожиход багаараа жигд тоглолтыг үзүүлж ялалт байгууллаа.
ПО-ын өмнө Хасын Хүлэгүүд багтай нэгдсэн
Иан Миллер 19.2 оноо, 2.2 самбар, 3.8 дамжуулалт, 2.6 таслалт
Жордан Толберт 12.4 оноо, 9.2 самбар, 2 дамжуулалт, 2 таслалт
А.Азбаяр 12 оноо, 7.6 самбар, 2 таслалт, 1.4 хаалт,
Ч.Ихбаяр 11.4 оноо, 3.6 самбар, 1 таслалт
Б.Барсболд 9.4 оноо, 3.4 дамжуулалт, 2.8 самбар, 2.2 таслалт.
Б.Билгүүн 7.4 оноо, 2.4 самбар, 1.2 дамжуулалт,
Хасын Хүлэгүүд багийн хамгаалалтанд 2 буюу түүнээс дээш самбар авч буй 2 тоглогч, тоглолт бүрт 1 буюу түүнээс дээш таслалт гүйцэтгэж буй 7 тоглогч байна.
Сэлэнгэ Бодонс багийн сэлгээний холбогч Б.Энхсайхан уг цувралд бэртлээс эргэн ирэхгүй бол О.Тулга маш өндөр дарамттай хамгаалалтын эсрэг холбогчийн үүргийг ганцаар гүйцэтгэж тоглох болно.
Хасын Хүлэгүүд багийн статистик үзүүлэлт жигд сайн байгаа бол Сэлэнгэ Бодонс багийн довтолгоо хамгаалалтын үзүүлэлт эхний шатанд тааруу байгаа нь эхний шатанд өрсөлдсөн BCH Knight багтай шууд хамааралтай. Энэ цувралд Сэлэнгэ Бодонс баг хожихыг хүсч байгаа бол Ахмад Гилберт сайн тоглолтоо эргүүлэн авч ирэх, багийн гол
туслагч О.Тулга, Н.Батбаяр нар сайн тоглолтоо гаргах шаардлагатай.