MSports logo
Шатрын эрэгтэй багийн төрөлд манай Их мастерууд дөрөвдүгээр байрт бичигдэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 4

  • Шатрын эрэгтэй багийн төрөлд манай Их мастерууд дөрөвдүгээр байрт бичигдэж байна

    Шатрын спортын багийн төрлийн тэмцээн үргэлжилж манай эрэгтэй Их мастерууд тавдугаар тойргийн байдлаар 12.0 оноотойгоор 4-р байрт эрэмбэлэгдэж байна. Тус төрөлд Иран, Энэтхэг, Вьетнамын багууд эхний гурван байрт жагсжээ. Өнөөдөр 6-р тойргийн тоглолтууд явагдаж байгаа ба 9 тойргийн дараа нийлбэр дүн гарах юм. Шатрын Их мастер С.Билгүүн, Г.Мөнхгал, Ц.Батчулуун болон Олон улсын мастер  Г.Амартүвшин, С.Ган-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй манай баг яг одоо Узбекстаны багтай оюун ухаанаа уралдуулж байна. 

    Харин эмэгтэйчүүдийн багийн төрөлд оролцож буй Их мастер А.Энхтуул, Б.Мөнгөнтуул, Т.Мөнхзул болон Олон улсын мастер Б.Баярмаа, Олон улсын шатрын холбооны мастер  Б.Алтантуяа нарын бүрэлдэхүүнтэй манай баг таван тойргийн тоглолтын дараах байдлаар 8.5 оноотой 8-р байрт жагсаж байна. Өнөөдөр манай эмэгтэй баг Тайландын багтай 6 дахь тойргийн тоглолтоо хийж байна. 

    cover
    cover
    cover