Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ноос эхлэн зохиогдож буй боксын спортын Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болон 22 хүртэлх насны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээн Казакстан улсын Астана хотын “Beeline Arena”-д амжилттай зохиогдож байна.
Манай улсаас Т.Ганзориг, А.Бат-Очир дасгалжуулагч нарын удирдлага дор 22 хүртэлх насны ангилалд 8 эрэгтэй, 5 эмэгтэй. Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд 6 эрэгтэй, 3 эмэгтэй тамирчид оролцсон. Тэмцээний шигшээ тоглолтууд өнөөдөр эхлэх ба 22 хүртэлх насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 54 кг-ын жинд О.Энхсайхан алтан медалийн төлөө тулалдахаар шалгарсан ба 5-р сарын 07-ны 16:15 цагаас зохион байгуулагч эзэн орон болох Казакстаны тамирчинтай тулалдах юм.
Харин Залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 54 кг-ын алтан медалийн төлөөх тоглолтод Э.Номундарь шалгарсан ба өнөөдөр 15:45 цагаас Энэтхэгийн тамирчинтай тулалдахаар боллоо.