MSports logo
МИЛАН КОРТИНА 2026 ӨВЛИЙН ОЛИМП ЗАРДАЛ 2 ТЭРБУМ ЕВРОГ ДАВЖЭЭ
  • А
    Админ

    8 сарын 17

  • МИЛАН КОРТИНА 2026 ӨВЛИЙН ОЛИМП ЗАРДАЛ 2 ТЭРБУМ ЕВРОГ ДАВЖЭЭ

    Милан Кортина 2026 Өвлийн Олимпын наадмыг зохион байгуулах зардал 2 тэрбум евро болж өссөн нь эхэндээ төсөөлж байснаас илүү байна. Италийн “Il Fatto Quotidiano” сонинд мэдээлснээр уг мөнгийг хоёр хэсэгт хувааж, 284 сая еврог зайлшгүй хойшлуулшгүй чухал ажилд зориулж, дэд бүтэц гэх мэт "чухал" төслүүдэд 1.9 тэрбум евро зарцуулах юм байна.  Дараагийн хуваарьт өвлийн олимпын шинэ нийт зардал нь ойролцоогоор 2.165 тэрбум евро болно. Цэнгэлдэх хүрээлэн, замууд 318.2 сая евро  болж, хойшлуулах боломжгүй ажилд 178 сая евро хуваарилагдсан байна. Кортина д'Ампеццогийн Олимпын тосгоны үнийг 47.8 сая евро гэж тогтоосон бол Предаццо Олимпын тосгоны үнэ 11 сая евро байна. Лонгароне, Кортина тойргийн зам гэх мэт 34 авто зам, төмөр замын төслийг Олимпийн наадамд багтаан дуусгахаар төлөвлөөгүй ч нэн чухал гэж үзжээ. Энэ төрлийн дэд бүтэц нийтдээ 1.7 тэрбум еврогоор үнэлэгдсэн байна. Венетогийн Бүс нутгийн зөвлөл Кортина дахь бобслейн шинэ замд 22 сая евро нэмэлт санхүүжилт олгох гэрээг баталсан байна. Энэ нь улсын төсөвт 62 сая еврогийн хохирол учруулна гэж анх таамаглаж байсан бөгөөд түүхий эдийн үнийн өсөлтийг буруутгаж байна. Зардал нэмэгдсэнтэй холбогдуулан Италийн парламент Олимпод зориулж 400 сая еврогийн зээл олгохоор одоо ажиллаж байна.

     

    Наадмыг зохион байгуулахад 1.58 тэрбум евро төсөвлөсөн байна. Өнгөрсөн зургадугаар сард орон нутгийн улстөрчид олимп, паралимпийн наадмын санхүүжилтийн талаар санаа зовж байгаагаа илэрхийлсэн. 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулагч Милан, Кортина д’Ампеццо, Ломбарди, Венето мужууд болон Тренто, Болзано мужуудын засгийн газрын төлөөлөгчид уулзалт хийхийг шаардсан захидалд гарын үсэг зуржээ. Захидлын хуулбарыг авсан Il Fatto Quotidiano-гийн мэдээлснээр, албаны хүмүүс Милан Кортина 2026 тэмцээнд "мөнгө байхгүй" гэж мэдэгдээд "Дөрвөн жил үлдэж, бид санаа зовж байна" гэж мэдэгджээ. Милан Кортина 2026 4-р сард 2021 онд 21.2 сая алдагдал хүлээж байгаагаа зарласан байна. 2026 оны өвлийн олимп хоёрдугаар сарын 6-22-ны хооронд болох бол дараагийн өвлийн паралимп гуравдугаар сарын 6-15-ны хооронд болно.

    Н.Бэлгүүн