АНУ-д зохион байгуулагдаж буй клубүүдийн ДАШТ цоо шинэхэн форматаар амжилттай үргэлжилж байна. Хэсэг тус бүрийн эхний тоглолтуудын мэдээллийг хүргэж байна.
С хэсгийн 2 дахь тоглолт Португалын лигийн хамгийн олон түрүүтэй баг болох Benfica клуб Аргентины лигийн хамгийн хүчирхэг багуудын нэг Boca juniors клубүүдийн хооронд боллоо. Тоглолтын эхний хагасын 21 дэх минут Boca Junior клубийн довтлогч Miguel Merentiel гоол оруулж 1:0 болгов. Түүний гоолоос ердөө зургаахан минутын дараа тоглолтын 27 дахь минутад Rodrigo Battaglia гоол оруулж 2:0 болгон холдуулав. Гэсэн ч эхний хагасыг дуусахтай зэрэгцэн шүүгч 11 метрийн торгуулийн цохилтын эрхийг Benfica клубт олгож үүнийг нь Аргентины бүх цаг үеийн шилдэг хагас хамгаалагчдын нэг Ángel Di María гоол болгож 2:1 болгон ойртуулав. Тоглолтын хоёрдугаар хагасын 84 дэх минутад Benfica клубийн Аргентин хамгаалагч Nicolás Otamendi гоол оруулж 2:2 болгон тэнцүүлснээр багууд оноо хуваалцлаа. Энэхүү тоглолт уур амьсгалын хувьд маш ширүүн болсон бөгөөд нийт гурван улаан хуудас өргөгджээ. Boca Juniors клубээс Ander Herrera болон Jorge Figal нар улаан хуудас хүртсэн бол Benfica клубээс Andrea Belloti улаан хуудсаар торгуулсан байна.