MSports logo
Дэлхийн 3 удаагийн аварга “Аргентины шигшээ баг” ДАШТ-д оролцох эрхээ авлаа.
  • Т
    Тэлмүүн

    3 сарын 26

  • Дэлхийн 3 удаагийн аварга “Аргентины шигшээ баг” ДАШТ-д оролцох эрхээ авлаа.

    Одоогоор ДАШТ-ийг зохион байгуулагч орон болох АНУ, Канад, Мексик болон Япон, Шинэ Зеланд, Аргентин, Ираны шигшээ багууд эрхээ авсан байна.

     

    Өмнөд Америк (CONMEBOL) бүсээс нийтдээ 6 баг ДАШТ-д оролцох ба түүнээс Аргентины шигшээ баг эхний эрхийг авч байна.

     

    Тэдний хувьд хэдхэн мөчийн өмнө мөнхийн өрсөлдөгч Бразилын шигшээ багийг талбай дээрээ 4:1 харьцаатай бут ниргэлээ.

     

    Аргентины шигшээ баг Өмнөд Америк (CONMEBOL) бүсийн хүснэгтийн 7 байранд явж буй Венесуэлийн шигшээ багаас 16 оноо илүү гарснаар эхний эрхийг авч чадлаа.

     

    Тэд 14 тоглолтоос 10 хожил, 1 тэнцээ, 3 хожигдолтой 31 оноотойгоор тэргүүлж байгаа ба нийт багуудад 4 тоглолт үлдээд байна.