Трэй Мурфи ээжийгээ шинэ оноо гаргахаар хотын төвд байсныг мэдэж байсан. Түүний тогооч ч мөн адил байсан. Мурфи хотын Бурбон гудамжинд болсон эмгэнэлт явдлын тухай мэдсэний дараа ээжтэйгээ холбоо барин зүгээр байгааг мэдсэн.
“Гүнзгий амьсгаа авч сая л нэг тайвширснаа мэдэрдэг юм байна. “Харамсалтай нь өнөөдөр олон үүнийг мэдэрсэнгүй.”
Пүрэв гарагт Маями Хит багтай хийсэн тоглолт Пеликансын хувьд хожигдлоор дууссан нь тэдэнд тийм ч ач холбогдолтой байсангүй. Пик-ап маркийн машин дээрээ Исламын улсын туг зоосон армийн ахмад дайчин Френч Куартер гэх хотын алдартай дүүрэгт Шинэ оноо тэмдэглэж баярлаж байсан хүмүүсийг дайрсан харамсалтай үйл явдал болж өнгөрсөн юм.
Грийн ааваасаа ирсэн зурвасаас уг үйл явдлын тухай олж мэдсэн гэв. Ирсэн 2 зурвасын эхнийх нь Шинэ оны мэндчилгээ удаах нь Нью Орлеанс хотод болсон явдалд гашуудсан агуулгатай зурвас байсан аж.
15 хүний амь эрсдэж 30 хүн гэмтсэн уг үйл явдал нь Бурбон болон Канал гудамжнуудын уулзвар дээр болсон нь Пеликанс баг эзэн багийн тоглолтоо хийх стадионоос ердөө 1-хэн милийн зайд болж өнгөрсөн байна.