Үндэсний дээд лигийн талбайд шинэ оны нээлтээр эмэгтэй нэг, эрэгтэй хоёр тоглолт өнөөдөр болох хуваарьтай байна.
Эмэгтэй тоглолтыг нэг ч хожигдолгүй 11-0 харьцаатай итгэл төгс хүснэгтийг тэргүүлж буй Улаанбаатар Амазонс багийнхан лигт шинээр нэгдсэн Старс клубынхантай тоглоно. Залуу бүрэлдэхүүнтэй Старс клуб улиралд нэг ч хожигдол авалгүй 0-10 амжилттай яваа. Хоёр баг өмнө нь хоёр удаа таарч тоглохдоо 10-р сарын 15-нд 110-45 харьцаатай, 11-р сарын 28-нд 99-61 харьцаатай Улаанбаатар Амазонсууд илт давуу ялалт байгуулсан байна. Старс багийнхан энэ улиралд багаараа 60.6 оноо, 12.2 дамжуулалт, 41.4 самбар, 25 бөмбөг алдалт дунджилж байгаа ба 32.9 хувьтай довтолж байна. Харин хүснэгтийг тэргүүлэгч Улаанбаатар Амазонс багийнхан энэ улиралд багаараа 81.8 оноо, 52.7 самбар, 21.2 дамжуулалт, 13.6 бөмбөг таслалт, 4.8 хаалт дунджилж, багаараа 44.2 хувьтай довтолж байна. Дээрх хоёр багийн тоглолт 15:40 цагаас эхэлнэ.