FIBA Азийн цом 2029 тэмцээний эрхийн төлөөх урьдчилсан шатны эхний тойрогт нийт 18 улсын шигшээ баг оролцож байна. Үүнээс Азийн 17 баг болон Номхон далайн бүсээс Фижи улсын шигшээ баг өрсөлдөж байгаа юм.
Эхний шатны тоглолтуудын дараа нийт 12 баг хоёрдугаар шатанд шалгарна. Улмаар зургаан багтай хоёр хэсэгт хуваагдан тойргийн системээр тоглох бөгөөд эдгээр тоглолт 2026 оны 11-р сарын 23-наас 12-р сарын 1-ний хооронд болох олон улсын цонхны үеэр зохион байгуулагдана.
Хоёрдугаар шатны хэсэг бүрээс эхний дөрвөн байр эзэлсэн баг дараагийн шат буюу FIBA Азийн цом 2029-ийн эрхийн төлөөх шалгаруулалтад өрсөлдөх эрхтэй болно. Тэд 2025 онд Саудын Арабын Жидда хотод болсон FIBA Азийн цомд оролцсон 16 багтай нэгдэнэ. Үүний дараа Азийн цомын эрхийн төлөөх үндсэн шалгаруулалт гурван олон улсын цонхоор үргэлжилж, улмаар гуравдугаар байрт орсон багуудын дунд хоёр нэмэлт шалгаруулах тэмцээн зохион байгуулна. Ингэснээр бүх шатны тоглолтын эцэст FIBA Азийн цом 2029 тэмцээнд оролцох 16 шигшээ баг тодрох юм. Монголын шигшээ багийн хувьд энэ удаагийн урьдчилсан шатны тоглолтуудыг эх орондоо, хөгжөөн дэмжигчдийнхээ өмнө хийх боломжтой болсон нь тэмцээний гол онцлогуудын нэг болж байна.
Монголын шигшээ багтай өнөөдөр өрсөлдөх Вьетнамын шигшээ багийн 12 тоглогчийг танилцуулъя
1. Лэ Куанг