Цахим спортын “Олимп” гэгдэх EWC World Cup 2026 тэмцээний Counter Strike 2 төрөлд дэлхийн шилдэг 32 баг өрсөлдөж, аварга багийг тодрууллаа. Тэмцээний эхний тоглолтоо JiJieHao гэх багт хожигдож шуугиан тариад байсан Spirit баг үүний дараагаар нэг ч хожигдолгүй энэ удаагийн EWC 2026 тэмцээний аваргаар тодорлоо.
EWC 2026 тэмцээний шинэ аваргууд Spirit
8 сарын 25
Spirit баг нь энэ тэмцээний “А” хэсэгт багтаж эхний тоглолтоо JiJieHao гэх багтай “ВО1” тоглолт хийсэн. Энэ тоглолтод 13-10 гэсэн харьцаатай Spirit баг хожигдож тэмцээний хасагдах шатад шууд шилжсэн. Үүний дараагаар Luminosity багийг 2-0, BIG багийг 2-1 гэсэн харьцаатайгаар хожиж тэмцээний шигшээ шатад шалгарсан.
Шигшээ шатны эхний тоглолтоо В8 багтай хийсэн. Энэ тоглолт 2-0 гэсэн харьцаатайгаар Spirit багийн ялалтаар өндөрлөсөн. Шөвгийн наймд дэлхийн шилдэг багуудын нэг Vitality багийн эсрэг тааран 2-1 гэсэн харьцаатайгаар ялалт байгуулж шөвгийн дөрөвт шалгарсан. Хагас финалд Бразил улсын Legacy багтай тааран 2-0 гэсэн харьцаатай ялалт байгуулсан. Ингэснээр тэд финалын тоглолтоо Европын FUT багтай тоглохоор болсон. Энэ тоглолт маш сонирхолтой болсон. Ялагч багийг “ВО5” тоглолтоор шалгаруулахаар болж, эхний тоглолтыг FUT багийн ялалтаар эхэлсэн. Үүний дараагаар Anubis map дээр 16-13, Ancient map дээр 16-14, Nuke map дээл 13-5 гэсэн харьцаатай Spirit баг ялалт байгуулж EWC 2026 тэмцээний шинэхэн аваргууд болсон.
FUT баг энэ тэмцээний финалд шалгасан нь олон хүмүүсийн таамгийг эвдсэн үйл явдал болсон. Олон ч хүчтэй багийг буулган авч, тэмцээний финалын тоглолтод өөрсдийн жоохон алдаанаас болж хожиж болох байсан тоглолтууддаа хожигдол хүлээсэн. Залуу багийн хувьд энэ хүртэл амжилт үзүүлсэн нь багт болоод дараа дараагийн тэмцээнүүдэд давуу тал болох боломж олдож байгаа юм. Spirit багийн шилдэг тоглогч Donk хэлэхдээ “Тэмцээний эхэнд энэ багийг дутуу үнэлсэн нь бидний алдаа болсон. Тэдний буудалт, ур чадвар, багийн тоглолт нь төгс байсан” хэмээн хэлсэн байна.
EWC World Cup 2026 тэмцээнд Counter Strike 2 төрөл нэмэгдээд гуравдах жилдээ зохион байгуулагдаж Spirit баг аваргын цомыг өргөлөө. Үүний өмнө NAVI болоод The MongolZ багууд энэ цомыг өргөж байсан юм.
Тэмцээний шилдэг тоглогчоор Donk тодорлоо. Орос улсын 19 настай энэ хүүхэд дэлхийд өөрийгөө улам бүр баталж IEM Katowice 2024, BLAST Premier Spring Final 2024, BetBoom Dacha Belgrade 2024, BetBoom Dacha Belgrade Season 2 2024, Perfect World Shanghai Major 2024 — Major MVP, BLAST Bounty Season 1 Finals 2025, PGL Astana 2025, IEM Cologne 2025, BLAST Bounty Season 2 Finals 2025, PGL Astana 2026, Esports World Cup 2026 тэмцээнүүдийн шилдэг тоглогч MVP гэж дуудуулж байна.





