06-р сарын 01-нд болох Европын шилдэг клубуудын аварга шалгаруулах Аваргуудын лигийн тэмцээний шийдвэрлэх тоглолтын талаар 1xbet Mongolia танилцуулж байна.
Парис Сен Жермен vs Интер Милан: Аваргуудын лигийн финалд юу болох бол?
5 сарын 22


1xBet-ийн албан ёсны түнш Парис Сент-Жермен түүхэндээ анхны Аваргуудын лигийн аварга болох зорилготой байна. Парисчууд 2020 онд финалд ганцхан удаа тоглосон. Неймар, Килиан Мбаппе нартай ПСЖ, Байерн Мюнхэнд 0:1-ээр хожигдсон түүхтэй. Харин энэ удаа Францын аварга багийн тоглолт, авьяаслаг залуучуудад итгэл найдвар төрж буй. Луис Энрике дасалжуулагч Осман Дембелег Ballon d’Or-ын өрсөлдөгч болгон хувиргаж, туршлага хуримтлуулахаас гадн гайхалтай тоглолт үзүүлж буй Дезире Дуэ, Жоа Невес нарт томоохон итгэл найдвар тавьж бйна.
Энэ жил Мюнхен хот Парис Сен-Жерменд ээлтэй байгаа. Энэ хотод болсон Аваргуудын лигийн 4 финал бүгд шинэ аварга төрүүлсэн түүхтэй. Үүнээс гадна Луис Энрике шийдвэрлэх тоглолтуудад сайн статистиктай байдаг. Түүний баг 12тоглолтоос 10-т нь ялалт байгуулсан гэсэн цаасан дээрх үзүүлэлт буй. Сонирхуулахад, энэ нь Франц, Италийн багууд учраа таарах түүхэн дэх хоёр дахь Аваргуудын лигийн финал юм. Эхнийх нь 1993 онд болсон бөгөөд Марсель Миланы ялалтаар өндөрлөсөн. Түүнээс хойш Францын клубууд энэ тэмцээнд түрүүлээгүй.
Хагас шигшээгийн тулааны дараа Луис Энрике багаа Барселонатай тоглохоос холдож чадсанд баяртай байсан ч Интер бүр ч хэцүү өрсөлдөгч гэдгээ харуулах нь ойлгомжтой. Италичууд өрсөлдөгчийнхөө тоглолтод маш сайн дасан зохицдог: тэд санаачлагыг өрсөлдөгчдөө өгч магадгүй ч ур чадвтартай багийн эсрэг хэрхэн тоглохоо мэддэг бөгөөд сөрөг довтолгоонд маш аюултай.
Интер хожихоор эргэн ирнэ

Симоне Инзагигийн баг 2 жилийн өмнө Аваргуудын лигийн финалд Манчестер Ситид хожигдсон бөгөөд өмнөх алдаагаа давтахгүйг хичээх болно. Нераззурричууд нийтдээ 6 удаа тэмцээний финалд тоглож, 3-т нь ялалт байгуулжээ.
"Интер" Альянц Аренагийн тухай сайхан дурсамжтай. Тэд шөвгийн наймд энэ цэнгэлдэхдээ Байерн Мюнхенийг 2:1-ээр буулган авсан. Симоне Инзагигийн багийн хасагдах шатанд үзүүлсэн амжилт үнэхээр гайхалтай. Нераззурричууд Байерн болон Барселонтой хийсэн тулаанд фаворит биш байсан ч тэд хүчирхэг гэдгээ батлан харуулж, финалд шалгарсан. Лаутаро Мартинес онцгой анхаарал хандуулах ёстой. Аргентин эр Каталоны эсрэг хариу тоглолтонд бэртэл авч тоглосон ч гоол оруулж, торгуулийн цохилтоор ялахад нь саад болсонгүй. Аз болоход Интерийн ахлагч финалд тоглох боломжтой.
Миланд болсон Барселонагийн эсрэг хийсэн тоглолт Лаутарогийн амжилтаар зогсохгүй Франческо Асербигийн гайхалтай түүхээр мартагдашгүй байлаа - 37 настай хамгаалагч 19 жилийн өмнө анх өмсөж байсан гуталтайгаа UEFA-гийн тэмцээнд анхны гоолоо оруулснаар тоглолтыг нэмэлт цагт оруулсан юм. Финалд тэд дахин цом өгөх болов уу? 06-р сарын 01-ий тоглолт бидэнд өөр ямар сайхан түүхийг өгөх вэ? Тухайлбал, Интер хожвол Генрих Мхитарян Аваргуудын лиг, Европын лиг, конференц лигт түрүүлсэн анхны тоглогч болох юм.
Парис Сен-Жермен болон Интер багууд албан ёсны томоохон тулаанд хэзээ ч орж байгаагүй бөгөөд түүхэндээ шинэ хуудас бичихийг аль аль нь хүсч байна.
Аваргуудын лигийн шийдвэрлэх тулааныг 1xBet Mogolia-тай хамт үзэж, дуртай багаа дэмжээрэй.