MSports logo
Монголын 4 тамирчин олимпын эрхийн тэмцээний эхний ялалтаа аваад байна
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 27

  • Монголын 4 тамирчин олимпын эрхийн тэмцээний эхний ялалтаа аваад байна

    "Парис-2024" 33 дахь олимпын наадмын эрх олгох боксын спортын хамгийн сүүлийн тэмцээн Тайланд улсад үргэлжилж байна. Манай улсаас эрэгтэй 7, эмэгтэй 5 жинд өрсөлдөж, Парисын олимпын эрхийн төлөө хүч үзэж байна.

    Одоогийн байдлаар манай 4 боксчин эхний ялалтуудаа аваад байна.

    51 кг- ОУХМ Г.Ган-эрдэнэ шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Саудын Арабын тамирчинг ялж Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авсан.

    57 кг - ОУХМ Х.Энх-Амар Олимпын эрх олгох сүүлийн тэмцээний эхний ялалтаа авсан.

    63.5 кг- МУГТ Э.Цэндбаатар шүүгчдийн санал нэгтэй шийдвэрээр Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын тамирчинг ялж Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авсан.

    71 кг - ОУХМ О.Бямба-эрдэнэ шүүгчдийн 4:1-ийн саналаар Туркменистан улсын тамирчинг ялж Олимпын эрх олгох тэмцээний эхний ялалтаа авсан.

    Өнөөдөр манай улсаас 4 тамирчин эхний тоглолтууддаа оролцоно. Үүнд:

    80 кг - Г.Далай эхний тойрогт гоц мөргөж, өнөөдөр эхний тулаанаа хийнэ.
    92 кг -
    Н.Отгонболд vs Афганистан

    Эмэгтэй:
    60 кг -
    М.Намуун vs Энэтхэг
    75 кг -
    Э.Эрдэнэтуяа vs Барбадос (2024.05.27)