MSports logo
Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 Zhijiang Challenger тэмцээний аварга боллоо
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 27

  • Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 Zhijiang Challenger тэмцээний аварга боллоо

    Өнгөрөгч амралтын өдөр БНХАУ-ын Жижан хотод сагсан бөмбөгийн 3х3 төрлийн Чалленжер тэмцээн зохиогдлоо. Монголд зохиогдож буй Чалленжер тэмцээнүүдийн шилдгүүд олон улсад Монгол улсаа төлөөлөн цуврал тэмцээнүүдэд ур чадвараа сорьж буй.

    Эрэлхэг, ур чадвартай, урам зоригтой тоглодог баг бол яахын аргагүй "Ulaanbaatar MMC Energy" мөн Монгол тоглогчдыг хүчтэй гэдгийг хилийн чанадад илтгэн харуулж буй өөр нэг баг болох "Zavkhan SainScore" багууд энэ удаагийн Хятад дахь FIBA 3x3 Challenger тэмцээнд өрсөлдөж, манай хоёр баг шилдэг дөрөвт шалгарч, бүр цаашлаад хоорондоо тааран тоглосон билээ.

    Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 Zhijiang Challenger тэмцээний аварга боллоо

    Улмаар улирлын хоёр дахь Чалленжер тэмцээний ялагчаар "Ulaanbaatar MMC Energy" баг шалгарсан юм. Хамгийн олон оноо авч, хамгийн сайн шидэлттэй байж чадсанараа тэд хүчтэй өрсөлдөгчдөө буулган авлаа.

    Даваасамбуугийн Дэлгэрням, Энхбатын Дөлгөөн нар Парисын олимпын эрхийн төлөөх тэмцээнүүддээ өрсөлдөж, олимпын эрхээ атгаад алдсан ч FIBA 3х3 Чалленжер тэмцээнүүдэд ур чадвараа гайхуулав.

    Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 Zhijiang Challenger тэмцээний аварга боллоо

    Стив Сөрийн хувьд дасгалжуулагчийн хувиар олимпын эрхийн тэмцээний нэг хэсэг байсан бол Чалленжер тэмцээнд Улаанбаатар ММС Энержи багийн нэг цөм болсоор тоглосон юм. Тэдэнд түлхэц мөн сэргэлт хэрэгтэй байсан бөгөөд Жяжанд ялагдашгүй дайчин тоглолтуудаа толилуулсаар аварга болж чадсан юм.

    Тэд Японы Utsunomiya BREX EXE багийг эхний тоглолтдоо хожиж, Хятад Wuxi WenLv тэргүүтэй хүчтэй өрсөлдөгчдөө Хятадын олон хөгжөөн дэмжигчдийн нүдэн дээр буулган авав. Улаанбаатар ММС Энержи баг нутаг нэгт Завхан Сайнскор болон Швейцарийн Лозанна багуудыг ялж, аварга цолоо тамгаллаа. 

    Ulaanbaatar MMC Energy баг FIBA 3x3 Zhijiang Challenger тэмцээний аварга боллоо