Newcastle United клуб хамгийн сүүлд 1954/55 улиралд FA cup-д түрүүлж байсан. Түүнээс хойш өдгөө 70 жилийн дараа тэд EFL буюу Лигийн цомд түрүүллээ.
Мөн Premier League-т 4 болон түүнээс дээш түрүү хүртэж байсан 10 баг байдаг ба Newcastle United тэрхүү жагсаалтад 4 түрүү аван зүй ёсоор нэрлэгддэг.
Хэдий олон жилийн түүхтэй, Английн хөлбөмбөгийн томоохон багийн нэг боловч урт хугацаанд цом өргөж чадаагүй нь тэдний замнал дардан байгаагүйн илрэл биз ээ.
2024/25 улирлын Лигийн цомын шигшээ тоглолт Wembley Stadium-д болж өнгөрсөн ба тэд Liverpool клубийг 2:1 харьцаатай буулган авсан.
Newcastle United клубээс энэхүү тоглолтод Dan Burn болон Alexander Isak нар гоол хийн тэргүүлийг авч ирсэн бол эсрэг талаас Federico Chiesa сэлгээгээр орж ирэн 90+4 минутад багийнхаа анхны гоолыг хийсэн ч дахин гоол оруулан тоглолтыг тэнцүүлэх нь хэтэрхий хожимдсон байсан.
Энэхүү тоглолтын эхний гоолыг оруулсан Dan Burn-ы хувьд
- Хүүхэд байхаасаа Newcastle United дэмжигч байсан
- Хаалгачийн байрлалд тоглодог байсан хэдий ч 13 настайдаа хуруугаа алдаж байрлалаа солих шаардлагатай болсон
- Сургалтын төлбөрөө олохын тулд спортоосоо хөндийрч, ажил хийж эхэлсэн
- Замналаа эргэн сэргээсэн хэдий ч 2009-2018 хооронд Английн хөлбөмбөгийн 2,3,4-р дивизонд тоглосон
- 2018/19 улиралд Premier League-т Brighton & Hove Albion клубтэй гэрээ байгуулсан
- 2021/22 улиралд өөрийн хайртай Newcastle United клубтэй нэгдсэн
- 32 настайдаа буюу энэ улирал шигшээ багтаа анх удаа дуудагдсан
- Олон жил цом авч чадаагүй багтайгаа хамт Лигийн цомын тэмцээнд түрүүлсэн
Үүнээс харахад хөлбөмбөг бол зөвхөн спорт биш ба хэн нэгний амьдралын мөрөөдөл, үнэ цэнтэй зүйл байх боломжтойн тод жишээ болж байна.