MSports logo
PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.
  • Э
    Энхмандах

    6 сарын 1

  • PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.

    Энэ жилээс цоо шинэ форматаар явагдаж буй Аваргуудын лигийн аваргын төлөө Францын Парис хотын Paris Saint-Germain болон Италийн Милан хотын Inter Milan клубүүд 75024 хүний суудалтай алдарт “Allianz Arena”-д тоглолоо.

    Тоглолтын 12 дахь минут Désiré Doué-ийн зүүн жигүүрээс төв рүү өгсөн дамжуулалтыг Мароккогийн шигшээ багийн ахлагч Achraf Hakimi хуучин багийнхаа эсрэг гоол оруулж Paris Saint-Germain клуб 1:0 болгов.

    PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.

    Улмаар тоглолтын 20 дахь минут Франц од Ousmane Dembélé-ийн дамжуулалтаар Désiré Doué-ийн баруун хөлийн ганган цохилт гоол орсноор 2:0 болгон холдууллаа. Хэдийгээр Inter Milan клуб аюултай довтолгоо гүйцэтгэж байсан ч хаалганы тор хараахан хөдөлгөж чадсангүй эхний хагасыг Paris Saint-Germain клуб 2:0 харьцаатай илүүрхэв.

    PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.

    Хоёрдугаар хагасын 63 дахь минут Vitinha ийн дамжуулалтаар Désiré Doué хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирэн гоол оруулж 3:0 болгон холдуулав.

    PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.

    Тоглолтын 73 дахь минут Ousmane Dembélé-ийн дамжуулалтаар Гүрж шидтэн Khvicha Kvaratskhelia зүүн хөлийн гоёмсог цохилтоор 4:0 болгов. 

    PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.

    Улмаар тоглолтын 86 дахь минут Bradley Barcola-ийн дамжуулалтаар өдгөө 19 настай Франц залуу Senny Mayulu зүүн хөлийн цөм цохилтоор гоол оруулан энэхүү тоглолтын эцсийн цэгийг тавьж Францын Paris Saint-Germain клуб түүхэндээ анх удаагаа Европын хамгийн нэр хүндтэй Аваргуудын лигийн цомыг өргөлөө.

    PSG vs Интер Милан багуудын тоглолт хэрхэн өрнөв.