MSports logo
𝐁𝐫𝐨𝐧𝐜𝐨𝐬 𝐯𝐬 𝐁𝐨𝐝𝐨𝐧𝐬 𝐆𝐚𝐦𝐞𝟕
  • Д
    Дөлгөөн

    4 сарын 6

  • 𝐁𝐫𝐨𝐧𝐜𝐨𝐬 𝐯𝐬 𝐁𝐨𝐝𝐨𝐧𝐬 𝐆𝐚𝐦𝐞𝟕

    Тун удахгүй 15.10 минутаас 2024-2025 оны улирлын ПО-ын хамгийн сонирхолтой тоглолт эхлэх гэж байна. Сагсанбөмбөг сонирхогч болон тоглогч тамирчид бүгд л энэхүү тоглолтод анхаарлаа хандуулж байна.

    Өнөөдөр аль баг хожих бэ? Аль баг хожихын тулд юунд анхаарах бэ?

    Өнгөрсөн 6 тоглолтын статистик үзүүлэлтэнд хэдэн тоон үзүүлэлт ялагчийг шийдэхэд том нөлөөг үзүүлсэн байна.

    1️⃣Сэлэнгэ Бодонс багийн довтолгооны хувь vs Хасын Хүлэгүүд багийн хамгаалалт

    ➖Сэлэнгэ Бодонс баг хожигдсон 3 тоглолтондоо 39.2%-тай довтолж, 3 онооны шидэлтийг ердөө 26%-тай буюу 34.7 шидэж 9.3-г амжилттай болгосон.

    ➖Сэлэнгэ Бодонс баг хожсон 3 тоглолтондоо 50%-тай довтолж, 3 онооны шидэлтийг 47% хувийн гүйцэтгэлтэй буюу 31.3 удаа шидэж 14.3-г амжилттай болгосон байна.

    Сэлэнгэ Бодонс баг хожсон тоглолтууддаа 3 онооны шидэлтийг илүү цөөн шидэж илүү олон оновчтой болгосон байна. Өнөөдөр тэдний шидэлт хожилд илүү нөлөөлөх бол Хасын Хүлэгүүд тэдний шидэлтийг ямар хэмжээнд хязгаарлах бол?

    2️⃣Хасын Хүлэгүүд багийн будагтай талбайн довтолгоо vs Сэлэнгэ Бодонс багийн алдаа

    ➖ Хасын Хүлэгүүд баг хожсон 3 тоглолтондоо дундажаар 23.7 удаа чөлөөт шидэлтийн оролдлого гүйцэтгэж 82.5%-ын гүйцэтгэлээр 19.7-г оноо болгосон.

    ➖ Хасын Хүлэгүүд баг хожигдсон 3 тоглолтондоо дундажаар 14.3 удаа чөлөөт шидэлтийн оролдлого гүйцэтгэж 70.5%-ын гүйцэтгэлээр 10.3-г оноо болгосон.

    Тэд хожсон тоглолтууддаа 10 удаа илүү чөлөөт шидэлт гүйцэтгэж 10 оноог чөлөөт шидэлтээр авсан, 7 дах тоглолтод илүү будагтай талбайруу дайрсан, алдаа авсан тоглолт тэдэнд хожил авахад илүү нөлөөлөх болно.

    3️⃣Хасын Хүлэгүүд багийн довтолгооны сонголт vs Сэлэнгэ Бодонс багийн будагтай талбайн хамгаалалт

    ➖ Бас нэг сонирхолтой тоон үзүүлэлт харагдаж байгаа нь Хасын Хүлэгүүд багийн 3 онооны шидэлтийн оролдлого. Тэд хожигдсон 3 тоглолтондоо багаараа 3 онооны шидэлтийн хувь маш өндөр буюу 48% байсан хэдий ч хожигдсон. Учир нь тэд нийт довтолгооныхоо 57%-ыг 3-аас шидэж, 43%-г будагтай талбай болон дундын зайнаас авсан!!!

    ➖ Хасын Хүлэгүүд баг хожсон 3 тоглолтондоо 3 онооны шидэлтийг 39%-тай гүйцэтгэсэн. Довтолгооны сонголтын хувьд нийт довтолгооны 46%-ыг 3-аас, 54%-ыг будагтай талбай болон дундын зайнаас авсан.

    Хасын Хүлэгүүд баг илүү будагтай талбайруу дайрсан, алдаа авсан, хурдан довтолгоогоор хялбар оноо авах сонголтуудыг хийж довтолгооны сонголтоо оновчтой болгох нь тэдэнд хожил байгуулахад илүү хялбар байх боломжтой. Харин Сэлэнгэ Бодонс багийн хувьд хожсон 3 тоглолтын будагтай талбайн хамгаалалтаа сулруулахгүй байх нь хожилд хөтлөх болно.

    4️⃣Бөмбөг алдалт

    ➖ Хасын Хүлэгүүд баг хожигдсон 3 тоглолтондоо 19.7 удаа бөмбөг алдсан бол хожсон 3 тоглолтондоо 16 удаа бөмбөг алдсан.

    ➖ Хасын Хүлэгүүд баг хожигдсон 3 тоглолтондоо 27 удаа самбараас бөмбөг авсан бол хожсон 3 тоглолтондоо 31.3 удаа самбараас бөмбөг авсан. Самбарын бүх үзүүлэлт Сэлэнгэ Бодонс багийн талд байна. Үүнийг ч 2 дахь боломжоор довтолж байгаа довтолгооны тоон үзүүлэлт батлана. /1 тоглолтод Бодонс 10 удаа илүү довтолж байна/

    5️⃣ Тоглогч нарын нөлөө

    ➖ Хасын Хүлэгүүд багийн хожсон цувралын 2 тоглолтыг О.Сэргэлэн, Б.Билгүүн нарын сайн тоглолт X-factor байж хожсон.

    ➖ Харин Сэлэнгэ Бодонс багийн хожсон Ц.Сэргэлэнбаатар, А.Базаргүр нар X-factor байж багийн гол тоглогч нар хийх ёстой зүйлээ сайн хийснээр хожсон. Бодонсын Ахмад Гилбертийн сайн тоглолт хожлын гол шалтгаануудын нэг байж чадсан.

    ➖ Өнөөдрийн шийдвэрлэх 7 дах тоглолтод ч мөн хэн нэгэн X-factor багтаа хожил авч ирэхийг үгүйсгэхгүй. Хэн бол?

    6️⃣ Тоглогчдын оноо болон хамгаалалтын оролцоо

    ➖ Хасын Хүлэгүүд багийн хожсон болон хожигдсон тоглолтуудад багадаа 8-9, ихдээ 10-12 тоглогч оноо авалтад оролцсон,

    ➖ Сэлэнгэ Бодонсын хожсон тоглолтуудад 7-9 тоглогч, хожигдсон тоглолтуудад ердөө 6 тоглогч л оноо авсан 🤨. Сэлэнгэ Бодонс баг хожихыг хүсвэл лидерүүддээ даатгах бус өөрт олдсон боломжоо оноо болгож багтаа тус хүргэх шаардлагатай.


    САГСАНБӨМБӨГ СОНИРХОГЧДЫН ХҮСЭН ХҮЛЭЭСЭН 7 ДАХ ТОГЛОЛТ 🔥

    Бэртэл гэмтэлгүй, өрсөлдөөнтэй шийдвэрлэх мөчид шийдэгдсэн гоё тоглолт болох болтугай 💯




    the league