Энэ оны 9-р сард зохиогдсон Ази тивд тэр дундаа Монгол улсад анх удаа зохиогдсон Боксын Дэлхийн Цомын тэмцээн Их Британи улсад зохиогдох гэж байна. Тус тэмцээн 2024.11.25-12.02-ний хооронд Шейфилд хотноо зохиогдох ба Монгол улсын боксын үндэсний шигшээ багаас эрэгтэй дөрөв, эмэгтэй дөрвөн жинд хүч үзэхээр өнөөдөр эх орноосоо мордлоо.
Дасгалжуулагчийн баг: Д.Отгондалай, О.Батхүү
Тамирчид:
Эрэгтэй:
51 кг-ын жинд - А.Баттулга
57 кг-ын жинд - Х.Билгүүнсайхан, Д.Ганболд
63.5 кг-ын жинд - Т.Энхтөр
71 кг-ын жинд - Б.Мишээлт
Эмэгтэй:
50 кг-ын жинд - Л.Алтанцэцэг
54 кг-ын жинд - О.Есүгэн
57 кг-ын жинд - Э.Мичидмаа
60 кг-ын жинд - М.Намуун
Энэхүү тэмцээн нь World Boxing холбооноос чансааны оноо олгодог чухал ач холбогдолтой тэмцээн бөгөөд, жилд дөрвөн удаа зохиогдож буй нэг нь дээрх тэмцээн юм. Нийт шигшээ багийн тамирчид болон баг дасгалжуулагчдадаа амжилт хүсье!