Үндэсний Дээд лигийн Бишрэлт Металл баг BCL Asia буюу 2025 оны Азийн Аваргуудын лигийн А хэсгийн эхний тоглолтдоо Малайзийн “NS Matrix Deers” багийг талбай дээр нь буулгаж авлаа. Тэд зүгээр ч нэг хожил байгуулсангүй, түүх бүтээлээ. Учир нь Монголын сагсан бөмбөгийн түүхэнд мэргэжлийн дээд лигийн баг олон улсын томоохон лигт эсрэг багийн талбайд зочлон тоглож, хожил байгуулсан анхны баг боллоо.
Малайз улсын Куала Лумпур хотын "MABA" ордонд өнөөдөр 20:00 цагаас болсон тоглолтод Бишрэлт Металл багийн ахлагч Т.Ууганбаяр бэлтгэлийн үеэр хамартаа авсан гэмтлийн улмаас, Н.Мөнхчөдөр хөлийн бэртлийн улмаас тус тус оролцох боломжгүй болсон юм.