Элдэв эрдэнэт хэмээх модон могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд нийтдээ 256 бөх зодоглож буйгаас 66 улсын цолтой бөх зодоглосон.
Мөн түрүүлэх магадлалтай бөхчүүдээс хоёрын даваанд П.Бүрэнтөгс, Ц.Бямба-Отгон, Б.Зоригтбаатар нар өвдөг шороодлоо.
Сар шинийн баяр наадмын барилдаан 1963.02.24-ний өдөр анх "Нэгдэлчдийн баярын барилдаан" хэмээх нэртэйгээр зохиогдож эхэлжээ. Тухайн жил Дархан аварга Ж.Мөнхбат Улсын заан цолтойгоор анх түрүүлж байсан.
Мөн сар шинийн баяр наадмын барилдааны түүхэнд Дархан аварга Б.Бат-Эрдэнэ (13), Дархан аварга Х.Баянмөнх (8), Дархан аварга Ж.Мөнхбат (6), Дархан аварга Д.Цэрэнтогтох (3), Дархан аварга Г.Өсөхбаяр (3), Улсын аварга Д.Хадбаатар (3), Улсын аварга Ч.Санжаадамба (3) нар тус бүр 3+ удаа түрүүлж байсан.
Энэ жилийн хувьд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж чадвал дээрх эрхмүүдийн эгнээнд нэрлэгдэх болно.