Монголын эмэгтэйчүүдийн дээд лигийн өнгөрсөн улирлын аварга Хараацай клубийн баг тамирчид Азийн хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Азийн аваргуудын лигт өрсөлдөнө. Хараацай клуб Азийн аваргуудын лигийн “D” хэсэгт Тайландын College of Asian Scholars, Хойд Солонгосын 4.25 SC, Зүүн Тимор улсын S’Amuser FC клубүүдтэй Тайланд улсын “Pathum Thani Stadium” цэнгэлдэхэд тоглоно.
Азийн Аваргуудын лигт Хараацай клуб өрсөлдөнө
П
Пүрэвлхагва
7 сарын 22
Хараацай клуб өнгөрсөн улиралд Монголын дээд лигт нийт 12 тоглолт хийж, 9 хожиж, 2 тэнцэж, 1 хожигдож, 26 оноотойгоор лигийг тэргүүлж, Азийн аваргуудын лигт өрсөлдөх эрхээ авсан юм.
Хараацай клубийн тоглолтын хуваарь:
4.25 SC vs Kharaatsai FC /2026 оны 08-р сарын 17-нд 16:00 цагаас/
College of Asian Scholars vs Kharaatsai FC /2026 оны 08-р сарын 20-нд 19:00 цагаас/
S’Amuser FC vs Kharaatsai FC /2026 оны 08-р сарын 23-нд 16:00 цагаас/ тоглох хуваарьтай байна.





