MSports logo
Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн жүдочид амжилттай оролцлоо
  • М
    Мөнхбаясгалан

    7 сарын 21

  • Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн жүдочид амжилттай оролцлоо

    БНХАУ-ын Хонгконг хотод зохион байгуулагдсан өсвөрийн жүдо бөхийн Дэлхийн чансааны оноо олгох Азийн цомын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд (Asian Cup Cadets & Junior Hong Kong 2026) Монгол Улсын өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцлоо. Энэ тэмцээн нь Азийн өсвөр, залуу тамирчдын хамгийн өрсөлдөөнтэй цомын тэмцээнүүдийн нэг бөгөөд олон улсын түвшинд хүч сорих, цаашид Ази болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд бэлтгэх чухал шат болдог юм.

    Азийн цомын аварга шалгаруулах тэмцээнд Монголын өсвөрийн жүдочид амжилттай оролцлоо

    Шагналт байр эзэлсэн тамирчид:


    Охид:

    • -44 кг – Амин-Эрдэнэ-Алт
    • -52 кг – Саяжаргал-Алт
    • -57 кг – Бумхишиг-Алт
    • -40 кг – Соёл-Эрдэнэ-Мөнгө
    • - 57 кг – Анужин-Хүрэл
    • -57 кг – Гийгүүлэн-Хүрэл
    • -63 кг – Эгшиглэн-5-р байр

    Хөвгүүд:

    • -60 кг – Даваабаатар-Алт
    • -66 кг – Билгүүнгарьд-Мөнгө
    • +90 кг – Тэмүүлэн-Мөнгө
    • -73 кг – Далайцэрэн-Хүрэл


    Ийнхүү Монголын өсвөрийн жүдочид 4 алт, 3 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг өндөрт өргөлөө.