Дайчид аялан тоглосон таван тоглолтдоо ялалт байгуулсан бөгөөд маргааш тэд Даллас Маверикс багийг талбайдаа хүлээж авна. Энэ мэдээж энгийн нэг тоглолт болохгүй. Тэд олон жил хамт зүтгэсэн Клэй Томпсонг өөр багийн өмсгөлтэй, өөр дугаартай, өрсөлдөгчийн нүдээр анх удаа талбай дээрээ харах гэж байна.
Гэхдээ Стеф Көрри болон Дайчид түүний эсрэг тоглоход бэлэн биш байгаа бололтой. Ням гарагийн орой Голден Стэйт Оклахома Сити Тандер багийг 127:116 харьцаатай хожсоны дараа Көрригээс Клэйг хүлээж авах тоглолтын талаар асуухад: "Надаас битгий ийм зүйл асуу. Надад битгий ингэж ханд. Би энэ зүйлд бэлэн биш байна. Би түүнийг найзын хувиар харахдаа сэтгэл догдолж байгаа нь ойлгомжтой. Мягмар гарагийн орой бүх зүйлээ гаргахын тулд оюун санааны бэлтгэлтэй байх хэрэгтэй" хэмээн хэлсэн байна.