MSports logo
Жүдо бөхийн медалийн төлөө манай гурван тамирчин барилдана
  • Ө
    Өсөхбаяр

    9 сарын 24

  • Жүдо бөхийн медалийн төлөө манай гурван тамирчин барилдана

    Ханжоу-2022 Азийн 19 дэх удаагийн наадмын Жүдо бөхийн татами дээр манай дөрвөн тамирчин зодоглосон бол гурав нь медалийн төлөө тулалдахаар боллоо. Тодруулбал Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ДАШТ болон World Masters-ийн мөнгөн медальт Алдар спорт хорооны тамирчин ОУХМ Энхтайваны Ариунболд хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр Вьетнам, Тажикстаны бөхчүүдийг ялж, хэсгээ тэргүүлсэн ч Токио-2020 Олимпын мөнгөн медальт Тайваний Ян Юү-Вэйд даралтаар цэвэр ялагдснаар БНАСАУ-ын Чай Кван-Житэй барилдахаар боллоо. Үргэлжлүүлээд эмэгтэйчүүдийн -52 кг-ийн жинд ОУХМ Лхагвасүрэнгийн Сосорбурам хүрэл медалийн төлөө Индонезийн Марьям Махаранитай барилдах юм. Харин хамгийн анхны алтан медаль хүртэх боломжтой тамирчин нь эрэгтэйчүүдийн -66 кг-ийн жинд өрсөлдөж буй Ё.Басхүү бөгөөд тэрээр Японы Риёма Танакатай барилдана. Ё.Басхүү финалд шалгарах замдаа Хонгконг, Тажикстан, Узбекистаны жүдочдыг сөхрүүллээ. Түүнд хагас шигшээд ялагдал хүлээсэн Узбекистаны Сардор Нуррилаевтай, Б.Нармандахтай хүрэл медалийн төлөө хүч үзнэ. Харин -48 кг-д ОУХМ Бавуудоржийн Баасанхүү Өмнөд болон Хойд Солонгосын жүдочдод дараалан ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа. Азийн наадмын жүдо бөхийн -60, -66, -48, -52 кг-ын жингийн медалийн барилдаанууд манай цагаар 16:00 цагт эхэлнэ.

    Жүдо бөхийн медалийн төлөө манай гурван тамирчин барилдана