MSports logo
"Lexus Cup 2026" нээлтээ хийж, таван өдрийн өрсөлдөөн эхэллээ
  • Ө
    Өсөхбаяр

    8 сарын 20

  • "Lexus Cup 2026" нээлтээ хийж, таван өдрийн өрсөлдөөн эхэллээ

    GRAND TIGRE теннисний клубээс зохион байгуулж буй “LEXUS CUP 2026” нээлттэй теннисний тэмцээн хүндэтгэл, урлаг, спорт хосолсон ёслолын ажиллагаагаар албан ёсоор нээлтээ хийлээ.

    Нээлтийн ёслолд зохион байгуулагч клуб болон ивээн тэтгэгч байгууллагуудын төлөөлөл оролцож, тамирчид болон хүрэлцэн ирсэн зочдод мэндчилгээ дэвшүүлэв. Монгол Улсын Төрийн дуулал хийлийн уянгалаг аялгуугаар эгшиглэж, урилгаар хүрэлцэн ирсэн дуучны ая дууны мэндчилгээ нээлтийн үйл ажиллагааг улам онцгой болголоо.

    "Lexus Cup 2026" нээлтээ хийж, таван өдрийн өрсөлдөөн эхэллээ

    Мөн Монголын теннисний спортын хөгжилд олон жилийн хөдөлмөр, мэдлэг, ур чадвараа зориулж, үе үеийн тамирчдыг бэлтгэн төрүүлсэн ахмад багш, дасгалжуулагчдад хүндэтгэл үзүүлэв. Тэдний нөхөрсөг үзүүлэх тоглолтоор тэмцээний өрсөлдөөн ёслол төгөлдөр эхэлсэн юм.

    Энэ өдөр нь зөвхөн нэгэн тэмцээний эхлэл байгаад зогсохгүй Монголын теннисний үе үеийн түүх, хөдөлмөр, туршлага, ирээдүйг нэгэн талбайд холбосон онцгой үйл явдал боллоо.

    "Lexus Cup 2026" нээлтээ хийж, таван өдрийн өрсөлдөөн эхэллээ

    “LEXUS CUP 2026” тэмцээн 2026 оны наймдугаар сарын 19–23-ны өдрүүдэд Бага Тэнгэр Спорт Комплекс, Яармагийн теннисний талбай болон WE Clubhouse – WE Court гэсэн гурван байршилд таван өдрийн турш үргэлжилнэ.

    Тэмцээнд 1.0, 1.5, 2.5, 3.5, 4.5 түвшний эрэгтэй, эмэгтэй тамирчид ганцаарчилсан болон хосын төрөлд өрсөлдөхөөс гадна мэргэжлийн эрэгтэй тамирчдын нээлттэй ганцаарчилсан төрлөөр зохион байгуулагдаж байна.

    Энэ удаагийн тэмцээний ганцаарчилсан төрөлд 338 тамирчин, хосын төрөлд 142 хос буюу 284 тамирчид бүртгэгдсэн бөгөөд төрлүүдийн давхардлыг оролцуулан нийт 622 оролцооны бүртгэлтэйгээр зохион байгуулагдаж байна.

    "Lexus Cup 2026" нээлтээ хийж, таван өдрийн өрсөлдөөн эхэллээ

    Тэмцээнийг дэмжин хамтран ажиллаж буй ерөнхий ивээн тэтгэгч TAVAN BOGD AUTOMOTIVE, ивээн тэтгэгч XACBANK, FILA, AIMA MONGOLIA болон дэмжигч SUPER H2O, MORINAGA MONGOLIA | inJelly, Little Heaven, WE CLUBHOUSE, Alfie Restaurant, Pronto Caffe Bar байгууллагуудад зохион байгуулагчдын зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлж байна.

    “LEXUS CUP 2026” нь тамирчдад ур чадвар, туршлагаа сорин өрсөлдөх боломж олгохын зэрэгцээ Монголын теннисний спортын хөгжил, үе үеийн залгамж холбоо, хамтын ажиллагааг бэхжүүлэх өргөн цар хүрээтэй тэмцээн болж байна.

    Тэмцээн наймдугаар сарын 23-ныг хүртэл үргэлжилж, ганцаарчилсан болон дан хосын төрөл тус бүрийн шилдэг тамирчид, аваргуудаа тодруулах болно.