MSports logo
The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ
  • М
    Мөнхбаясгалан

    8 сарын 19

  • The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ

    EWC World Cup 2026 тэмцээний Counter Strike 2 төрлийн шигшээ шат, шөвгийн 16-ийн тоглолтууд өнөөдрөөс эхэлнэ. Нийт 32 баг оролцсон энэхүү тэмцээний шилдэг 16 багийн нэгээр Монгол улсын төлөөлөл The MongolZ баг багтаж часдан. Тэд шигшээ шатны эхний тоглолтоо маргааш буюу наймдугаар сарын 20-ний орой 19 цагаас Falcons багийн эсрэг хийхээр хуваарьтай байгаа юм. 

    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ

    Өнгөрсөн жилийн EWC World Cup тэмцээний Counter Strike 2 төрлийн аварга The MongolZ баг сүүлд зохион байгуулагдсан IEM Cologne Major тэмцээний аварга, дэлхийн #1 Falcons багийн эсрэг шөвгийн 16-ийн эхний тоглолтоо хийх гэж байна. Энэхүү тоглолт нь энэ спортыг үзэж, дэмждэг хүмүүсийн хувьд хамгийн сонирхолтой тоглолт болох нь гарцаагүй юм. Хоёр багийн тоглолт хоорондоо ойролцоо, багийн стратегиасаа илүүтэй тоглогчдын буудалд, шийдвэр гаргалт, ур чадварт суурилсан тоглолтуудыг үзүүлдэг. 

    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ

    The MongolZ багийн хувьд шинэ бүрэлдэхүүн багтаа нэгтгэснээс хойш Falcons багтай тоглоогүй байгаа. Өмнө нь The MongolZ багийн бүрэлдэхүүнд Senzu байхад IEM Cologne 2025 тэмцээн дээр 2-0 гэсэн харьцаатай Falcons багийг ялж байсан юм. Энэ үед Falcons багт kyxsan IGL хийж байлаа. Үүний дараагаар PGL Astana 2026 тэмцээн дээр хоёр багийн тоглолт 2-1 гэсэн харьцаатай Falcons багийн ялалтаар өндөрлөсөн. Энэ тэмцээн дээр багийн бүрэлдэхүүнд мөн адил өөрчлөлт орж Senzu-гийн оронд cobrazera, Falcons багт kyxsan-ний оронд karrigan IGL хийж байсан юм.

    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ

    Хоёр баг хоорондоо таван удаа тоглолт хийсэн. Нийтдээ хоёр удаа DUST2, хоёр удаа Mirage, нэг удаа Inferno гэх газрууд дээр тоглолт хийсэн. Энэ нь ч хоёр багийн тоглодог газрууд хүртэл адил байгааг харуулсан статистик юм. Харин одоо The MongolZ болон Falcons багуудын ямар газруудад өндөр хувьтай, эхний сонголт хийдэг болон хожих магадлал өндөр байгааг харцгаая.

    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ

    Falcons баг Anubis гэх map дээр илүү өндөр хувьтай тоглож байгаа. Харин The MongolZ багийн хувьд эхний BAN (багийн хориглодог map) map-аар Anubis map-ийг сонгодог. Харин The MongolZ багийн хувьд DUST2 гэх map дээр өндөр хувьтай тоглолтуудыг үзүүлж байгаа. Мөн адил ялгаагүй Falcons баг энэ газар дээр сайн тоглолтыг үзүүлж байгааг доорх статистик харуулж байна. The MongolZ багийн дараагийн BAN хийдэг map бол Inferno байсан. Харин энэ тэмцээн дээр The MongolZ баг Inferno гэх map-ийг илүү түлхүү сонгож байгаа нь paiN болон NAVI гэх багуудын эсрэг харагдаж байна. Энэ үзүүлэлтүүдийг харахад Inferno, DUST2 болон Ancient гэх map-ууд сонгогдох магадлал өндөр байгаа юм. Харин тус map-ууд дээр хоёр баг өндөр хувьтай тоглодог юм.

    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ
    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ
    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ

    The MongolZ баг энэ тэмцээний шигшээ шатны эхний даваанд хүндхэн багийн эсрэг таарсан. Дэлхийн #1, Valve rank #2 мажор тэмцээний аварга, дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Falcons багийг ялна гэдэг нь амаргүй даваа юм. Манай тамирчдын хувьд шинэ бүрэлдэхүүн, залуу тамирчидтай. Өнгөрсөн жилийн аваргын цомыг өргөхөд Senzu болон mzinho гэдэг чадварлаг тоглогчтой байсан. Мөн энэ удаагийн тэмцээнд The MongolZ багийн дасгалжуулагч maaraa байхгүй байгаа нь энэ удаа амжилт үзүүлэхэд хараахан хангалтгүй байгаа юм. Гэхдээ нэг удаа өргөж үзсэн цомыг яагаад дахиад өргөж болохгүй гэж. 

    The MongolZ баг Falcons багийг ямар map дээр ялах боломжтой вэ