EuroBasket-2025-ийн шөвгийн наймын эхний тоглолт өнгөрсөн оройноос эхэлсэн. Залуу од Alperen Sengun өнгөлөг байж, багаа ахлан “Triple Double” хийж гүйцэтгэж, Турк улсын шигшээ баг Евро Баскэт 2025-ийн шилдэг дөрвөн багийн нэгээр шалгарлаа.
EuroBasket-2025: Турк улсын залуу од Alperen Sengun “Triple Double” гүйцэтгэж шигшээ багаа шөвгийн дөрөвт хөтөлж чадлаа
9 сарын 10


Тоглолтын үр дүн 91:77-ийн харьцаатай Турк улсын шигшээ багийн ялалтаар өндөрлөсөн. Alperen Sengun энэ тоглолтод 19 оноо, 12 самбар, 10 дамжуулалт гэсэн үзүүлэлтийг хийлээ. Энэ удаагийн тэмцээнд Luka Doncic-с гадна “Triple Double” хийсэн хоёр дахь тоглогч Alperen Sengun болж байна. Мөн Sengun талбайд байсан нөхцөлд нэмэх 33 гэсэн сайн нөлөөг багтаа үзүүлж чадсан байна.

Sengun-с гадна багийнх нь зургаан тоглогч 10-с дээш оноо авч өнгөрсөн орой багаараа сайн тоглолтыг үзүүлжээ. Турк улсын шигшээ баг бүх үзүүлэлтээр Польш улсын шигшээ багаас хавь илүү тоглолтыг үзүүлсэн байна.



Харин Польш улсын шигшээ багаас энэ удаагийн тэмцээнд сайн тоглолтыг толилуулж байгаа Mateusz Ponitka мөн адил сайн тоглолтоо гарган 19 оноо, 6 самбар, 6 дамжуулалт гэсэн үзүүлэлтийг үзүүлжээ. Тэр 11-н довтолж 45.5%-тай, чөлөөт шидэлт 8-8 гэж 100%-тай тоглолтыг дуусгасан байна. Мөн Jordan Loyd 19 оноотой тоглолтыг дуусгасан бол багийн бусад гишүүдээс хоёр тоглогч 10-с дээш оноо авсан байна.
