ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос МСБХ-нд доорх анхааруулгыг хүргүүлсэн байна.
Өнгөрөгч оны 11 сард болсон БНХАУ-ын шигшээ багийг хүлээж авсан тоглолтын үеэр үзэгч талбай руу усны сав шидсэн үйлвэл нь бүртгэгдэж, дахин иймэрхүү үйл явдал давтагдвал Монгол улс олон улсын багуудыг хүлээж авах эрхгүй болох аюултай гэнэ.
Маргааш Японы шигшээ багийг хүлээж авах тоглолтод хариуцлагатай, соёлтойгоор Шигшээ багаа дэмжихийг уриалж байна.