MSports logo
МХБХ-ны орчинд үүссэн асуудлыг судлах, шийдвэрлүүлэх түр хорооны ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр гарлаа /Part2/
  • Д
    Дөлгөөн

    2 сарын 21

  • МХБХ-ны орчинд үүссэн асуудлыг судлах, шийдвэрлүүлэх түр хорооны ажлын хэсгийн дүгнэлт өнөөдөр гарлаа /Part2/

    -2024 оны санхүүгийн төсвийг 10.6 тэрбум гэж баталсан. Зөвхөн МХБХ, АХБХ, ОУХБХ-ны долларын дансны хуулгаас харахад 3.1 сая ам доллар буюу 11 тэрбум гаруй төгрөгийн орлого орсон нь төсөвлөсөн төсвийг хангалттай бүрдүүлэхэд хангалттай. МХБХ өртэй байх үндэслэл байхгүй гэнэ.


    -МХБХ-ны төгрөгийн бусад дансанд дотоодын хөрөнгө оруулалтаар орсон орлогыг холбогдох баримт бичиг олдоогүйн улмаас нарийвчлан тооцоолох боломжгүй.

    -Барьцаалсан зээл, Хувь иргэн, ББСБ, ХХК, холбооны удирдлагууд болон дотоод ажилтан нараас хүүтэй зээл авсан орлогын гүйлгээнүүд байгаа ч хүүг нь төлж байсан зарлагын гүйлгээнүүд их байна.


    -Холбооны өмч хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан.


    -Холбооны эрх бүхий албан тушаалтнууд гэр бүлээрээ, эгч дүүсээрээ гадаад орнуудад аялсан.


    -30.000$-ийн 10%, 762.020$-ийн 10% гэх мэтчилэн Ерөнхийлөгчийн маркетингийн хэлтэст олгосугай гэх тушаал, дэд нарийн бичиг дарга руу урамшуулал олгох гэх утга бүхий гаргасан тушаалуудаар удирдах албан тушаалтнууд ашиг олсон гэх мэт олон зөрчлүүд илэрсэн.


    #Mnews #Mpost #MInterview #MFF #Holboo


    Спортын мэдээ мэдээллийг Msports.mn-ээс