“FIBA EuroBasket-2025" тэмцээний хэсгийн өрсөлдөөнтэй, ширүүн тоглолтууд дуусаж , шигшээ 16-н баг шалгараад байгаа билээ. Шигшээ багууд хэсгийн 5-н тоглолт хийсэн, тэр дундаас онцгойрсон тоглогчдын үзүүлэлтийг танилцуулъя.
Словени улсын шигшээ багийн супер од Лука Дончич хэсгийн 5-н тоглолтын дараагаар нийт 162 оноо авсан байдлаараа бусад улсын тамирчдаас хол тасархай тэргүүлж байна. Үүнээс гадна нэг тоглолтод 31.3 оноо дунджилж байгаагаар нэгдүгээрт, 11 оновчтой дамжуулалт дунджилж байгаагаар хоёрдугаарт, 5 бөмбөг таслалт дунджилж байгаагаар нэгдүгээрт, нэг тоглолтод хамгийн өндөр 45 оноо авсан гээд энэ удаагийн EuroBasket-2025-ийн хамгийн өнгөлөг тоглогч мөнөөсөө мөн билээ.