Эмэгтэйчүүдийн волейболын ДАШТ Тайланд улсын нийслэл Bangkok болон Phuket, Chiang Mai, Nakhon Ratchasima гэсэн 4 хотод зохиогдож байгаа билээ. Эмэгтэйчүүдийн ДАШТ-ий шөвгийн 16-ийн тоглолт болж өнгөрлөө.
Тэмцээний С хэсгийг тэргүүлсэн өнгөрсөн ДАШТ-ий дэд байрт шалгарсан Бразилын шигшээ баг болон F хэсгээс хоёрдугаар байраар шалгарсан дэлхийн чансааны №11 Доминиканы шигшээ багуудын хооронд тоглолт болж өнгөрлөө. Тоглолтын эхний сетэд Доминиканы шигшээ баг жигд сайн тоглож 18:25 харьцаатай хожиж чадсан ч хоёрдугаар сетэд Бразилын шигшээ баг гайхалтай байж 25:12 харьцаатай илүүрхэв. Гурав болон дөрөвдүгээр сетэд Бразилын шигшээ баг гайхалтай тоглолтоо үргэлжлүүлж 25:20; 25:12 харьцаатай хожиж ДАШТ-ий шөвгийн наймд шалгарч чадлаа.