MSports logo
МАГНУС КАРЛСЕН Esports-ийн Team liquid багтай гэрээ байгуулжээ
  • Д
    Дөлгөөн

    2 сарын 20

  • МАГНУС КАРЛСЕН Esports-ийн Team liquid багтай гэрээ байгуулжээ

    Түүхэн дэх хамгийн агуу шатарчдын Магнус Карлсен Esports-ийн томоохон байгууллага "Team Liquid" багтай мэргэжлийн гэрээ байгууллаа.

    Шатрын спорт сүүлийн үед Esports-ийн төрөлд орох болсон. Тэгвэл Норвегийн их мастер энэ зун Эр-Рияд хотод болох Esports-ийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр "Team Liquid" багийн нэрэн дор өрсөлдөх юм.

    Энэ талаар М.Карлсен "Дэлхийн хамгийн том, шилдэг Esport-ийн багийн нэг хэсэг болж байгаа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм. Шатрын спортын мастерууд шилдэг багуудтай хамтран ажиллах нь хамгийн зөв шийдэл гэж бодож байна."

    Түүний хэлсэн зүйл ч оргүй биш түүнтэй хамт Их Мастер Fabiano Caruana-ч мөн адил Team Liquid багт, Их Мастер Hikaru Nakamura Falcons багуудад нэгдээд байна.

    #Mnews #Mpost #MSports #TeamLiqiud #ChessMasters #Magnus

    Спортын мэдээ мэдээллийг Msports.mn-ээс