MSports logo
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.
  • Э
    Энхмандах

    7 сарын 12

  • Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 3-ын давааны зүүн талын тэргүүн магнайд Дархан аварга Н.Батсуурь, баруун талын тэргүүн магнайд улсын аварга П.Бүрэнтөгс магнайлан хүчит 128 бөх хүчийг үзэн барилдаж 3-ын даваа өндөрлөлөө.

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.

    Дархан аварга Н.Батсуурь аймгийн арслан Г.Бат-Оршихоор,

    Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн заан Г.Батмөнхөөр,

    Улсын аварга О.Хангай улсын начин Б.Суманчулуунаар,

    Улсын аварга С.Мөнхбат улсын начин Н.Хүрэлсүхээр тус тус 3 давж, улсын аварга Г.Эрхэмбаяр аймгийн арслан Д.Батболдод өвдөж шороодлоо.

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.

    Улсын арслан цолтой 8 хүчтэн 3-ын даваанд зодоглосноос


    Улсын арслан Ц.Содномдорж аймгийн арслан С.Очирбатаар,

    Улсын арслан Б.Орхонбаяр аймгийн арслан Ч.Мөнхтогтохоор,

    Улсын арслан Э.Оюунболд аймгийн начин Хадбаатар аваргын хүү Х.Мягмарсүрэнгээр,

    Улсын арслан Ц.Бямбатогтох аймгийн арслан И.Мандахаар,

    Улсын арслан Р.Пүрэвдагва аймгийн арслан Б.Номиндалайгаар тус тус 3 давж улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Ш.Мөнх-Одод, Улсын арслан Д.Ганхуяг аймгийн арслан М.Даваасүрэнд, Улсын арслан Х.Мөнхбаатар аймгийн арслан Н.Баяржаргалд тус тус өвдөг шороодлоо.


    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.

    Улсын гарьд цолтой 5 бөх зодоглосноос


    Улсын гарьд Б.Гончигдамба аймгийн арслан С.Занданхүүгээр,

    Улсын гарьд Ө.Бат-Орших аймгийн арслан Т.Дүүрэнсарангаар тус тус 3 давж

    Улсын гарьд М.Баяржавхлан аймгийн арслан Ш.Отгонтөгсөд, Улсын гарьд Д.Рагчаа аймгийн арслан О.Баярбаасанд, Улсын гарьд Ш.Жаргалсайхан аймгийн харцага Г.Гантулгад тус тус өвдөг шороодлоо.



    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.

    Улсын заан цолтой 12 хүчит бөх зодоглосноос улсын заан Б.Пүрэвсайхан, Б.Батмөнх, Д.Анар, Б.Бат-Өлзий, М.Лхагвагэрэл, Б.Серик, Д.Хүдэрбулга, С.Сүхбат нар учраа бөхөө давж, Улсын заан Н.Жаргалбаяр, Д.Баасандорж, М.Өсөхбаяр, Б.Соронзонболд нар өвдөг шороодлоо.

    Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн ГУРАВ-ын даваа өндөрлөлөө.

    Улсын харцага цолтой 13 бөх зодоглож 10 бөх учраагаа давж 3 бөх өвдөг шороодлоо.


    Улсын харцага Н.Золбоо, Б.Зоригтбаатар, Г.Ганхуяг, Т.Баасанхүү, О.Мөнх-Эрдэнэ, Г.Бадрах, Э.Даш, Э.Ууганбаяр, Б.Цэдэнсодном, Ц.Мөнхбаяр нар 3 давж, улсын харцага Ш.Пүрэвгарьд, Л.Лха-Очир, Т.Сайханжаргал нар өвдөг шороодлоо.


    Улсын их баяр наадмын хүчит бөхийн барилдааны 4-ийн даваанд улсын цолтой 39, аймаг цэргийн цолтой 25 хүчит бөх үлдлээ.

    Дархан аварга: 1

    Улсын аварга: 3

    Улсын арслан: 5

    Улсын гарьд: 2

    Улсын заан: 8

    Улсын харцага: 10

    Улсын начин: 10

    Аймгийн арслан: 21

    Цэргийн арслан: 1

    Аймгийн заан: 1

    Цэргийн заан: 1

    Аймгийн харцага: 1