"Өнөөдөр бидэнд хожих боломж байсан. Кадра, Азбаяр, Дөлгөөн зэрэг залуус байгаа ч бидэнд "Том залуу" хэрэгтэй хэвээрээ л байна. Өнөөдөр бидний зорьсон алсын зайн шидэлтүүд, алдаа салгасан довтолгоонууд амжилттай болсон ч эцсийн үр дүнд хожигдол амслаа"
Шигшээ багийн тоглогч Э.Маргад "Монголын шигшээ багийнхаа нэг хэсэг болж, талбай дээр гарах сайхан байна. Эх орноо төлөөлөн тоглох үргэлж таатай байх болно."
Монголын шигшээ баг өнөөдөр FIBA Asia Cup 2025 Qualifiers тэмцээний С хэсгийн сүүлийн тоглолтдоо Японы шигшээ багийг хүлээн авч, 79-89 харьцаатайгаар харамсалтайгаар хожигдлоо.