MSports logo
Гайхалтай тоглолт 🤩
  • Д
    Дөлгөөн

    2 сарын 23

  • Гайхалтай тоглолт 🤩

    🇲🇳 Монгол 79 - 89 🇯🇵 Япон


    Ази гэлтгүй Дэлхийд өндөр Рэйтингтэй байдаг Японы шигшээтэй талбай дээрээ дээр доорооо орон өрсөлдлөө.

    Э.Маргад 14 оноо, 7 самбар 3 дамжуулалт, 1 хаалт, 1 бөмбөг таслалт

    А.Азбаяр 13 оноо, 5 самбар, 2 дамжуулалт

    А.Энхбаясгалан 11 оноо, 7 самбар, 2 хаалт, 1 бөмбөг таслалт

    Манайх багаараа дундын зайнаас 36.6%-тай, Алсын зайнаас 52%-тай довтолж, 20 дамжуулалт дамжуулжээ. Өмнөх тоглолтуудын хамгийн том алдаа болох бөмбөг алдалт багасаж 13-ыг /Япон 14/ алдсан байна.


    С хэсгээс гуравдугаар байраар гарах эсэх нь яг одоо эхэлж буй 🇨🇳 БНХАУ, 🇬🇺 Гуамын шигшээ багуудын тоглолтоос шийдэгдэнэ. БНХАУ Гуамыг 24 болон түүнээс дээш оноогоор хожиход дараагийн шатанд шалгарах боломж олдох юм.