MSports logo
Волейбол: Алтан медалийн төлөөх эхний тоглолтууд 5 ээлжийн өрсөлдөөн дунд өрнөлөө
  • Ө
    Өсөхбаяр

    1 сарын 23

  • Волейбол: Алтан медалийн төлөөх эхний тоглолтууд 5 ээлжийн өрсөлдөөн дунд өрнөлөө

    Монголын Үндэсний волейболын Дээд лигийн 2024-2025 оны улирлын Медалийн төлөөх ширүүн өрсөлдөөн үргэлжилж байна. Түрүүлж гурван ялалт авсан баг Аваргын цом өргөх ба өчигдөр цувралын нээлтийн тоглолтууд AIC Steppe Аренаг доргиов. Тодруулбал эмэгтэй аваргын төлөө өрсөлдөж буй Улаанбаатар Финикс клуб Ховд Ижил Алтай Торгууд багуудын тоглолт 5 ээлжийн тоглолтоор эцсийн мөчид, эрэгтэй аваргын төлөөх тоглолт Төв Миг клуб, Хасу МегаСтарс клубийн тоглолт мөн адил шийдвэрлэх 5 ээлжийн тоглолтоор эцсийн мөчид ялагчид тодорлоо. Өчигдрийн тоглолт болон улирлын тоглолтуудаас харахад энэ оны АВАРГА-ын цуврал тийм ч эрт шийдэгдэхгүй бололтой. Цувралын эхний тоглолтод юу болж өнгөрөв...

    Волейбол: Алтан медалийн төлөөх эхний тоглолтууд 5 ээлжийн өрсөлдөөн дунд өрнөлөө

    Улирлын амжилтаар хүснэгтээ тэргүүлсэн Улаанбаатар Финикс, Ховд Ижил Алтай Торгууд клубүүдийн учрах газраа эргэн учирлаа. Улирлын гурван ээлжийн тоглолтод Улаанбаатар Финикс клуб 3-1 харьцаатай гурван удаа Алтай Торгуудыг буулган авч бүтэн оноогоо авсан бол хагас шигшээд өнгөрсөн жилийн аваргуудыг буулгаж авсан Алтай Торгууд клуб финалд бэлэн орж иржээ. Цувралын эхний сетэд оноо дээр доороо орон явсаар 25-25 дээр тэнцэж, улмаар 30-28 харьцаатай Финиксийн ялалтаар, хоёр дахь сет 25-21 харьцаатай мөн адил Финиксийн ялалтаар өндөрлөсөн ч Алтай Торгууд Клуб гурав дахь сетээс Y.Jasuteisu болон багийн ахлагч Г.Саруулгэрэл нарын онцгой тоглолтоор сэргэлтийг авч 25-20, дөрөв дэх сетэд 25-18 харьцаатайгаар буулган авч шийдвэрлэх 5 дахь ээлжийг гаргав. 5 дахь сетэд мөн адил оноо дээр доороо орсон, үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлсэн тоглолт болж өнгөрөв. 5 дахь сетэд Финикс багаараа тун жигд тоглосон ба өндрийн хаагч Ц.Цэдэвнамбар 1 довтолгоо, 2 хаалт гүйцэтгэн 15 онооны 3-ыг нэмэрлэсэн нь тэдэнд ялалт байгуулахад том тус хүргэжээ.

    Волейбол: Алтан медалийн төлөөх эхний тоглолтууд 5 ээлжийн өрсөлдөөн дунд өрнөлөө

    Бүтэн тоглолтын статистик үзүүлэлтээр Ховд Ижил Алтай Торгууд клуб нийт 112 оноо, 10 хаалт, 64 довтолгоо, 4 давуулалтаар оноо авсан ба багаараа 22 алдаа гаргаж эсрэг багтаа оноо өгсөн байна. Харин Улаанбаатар Финикс клуб клуб нийт 108 оноо, 18 хаалт, 59 довтолгоо, 9 давуулалтаар оноо авсан бол багаараа 32 алдаа гаргаж эсрэг багтаа оноо өгчээ. Тоглолтын шилдгээр өнгөрсөн жилийн шилдэг гадаад тоглогч M.Sierra нэрлэгдсэн ба тэрбээр 5 ээлжийн тоглолтод 24 оноо авахдаа 1 хаалт, 5 давуулалт, 18 довтолгоо амжилттай болгож, шилдэг тоглолтуудынхаа нэгийг толилууллаа. Ийнхүү 1-0 харьцаатай Улаанбаатар Финикс клуб цувралыг тэргүүлж эхэлсэн ба хоёр дахь тоглолт 01-р сарын 25-ны 14:00 цагаас болох хуваарьтай байна.

    Энэ улирлын эрэгтэйчүүдийн аваргын төлөө сүүлийн хоёр жил аваргын шатанд шалгараагүй байсан Хасу МегаСтарс клуб болон байгуулагдсан жилдээ олон шуугиан тарьж, хүчирхэг SG Hawks багийг буулган авч финалд шалгарсан Төв Миг клубийн хооронд болж байна. Өчигдөр 19:00 цагаас эхэлсэн тус тоглолт Волейбол сонирхогчдын магнайг тэнийлгэсэн, ордонд үзэгчдийн мэлмийг мялаасан гайхалтай тоглолт болж өнгөрөв.

    Волейбол: Алтан медалийн төлөөх эхний тоглолтууд 5 ээлжийн өрсөлдөөн дунд өрнөлөө

    Байгуулагдаад олон жил болж буй, Дээд лигийн финалын арвин туршлагатай, БНСУ-аас шилдэг дасгалжуулагчаар удирдуулж буй Хасу МегаСтарс клубийг ялах магадлал ихтэй гэж байсан бол байгуулагдаад бүтэн жилийн нүүр үзэж амжаагүй ч туршлагатай тамирчдаар багаа бүрдүүлсэн Төв Миг клуб эхний сетээс сандаргаж эхлэв. Төв Миг клубийн гадаад тоглогч D.Evandro Бразил суурьтай волейболын гайхалтай тоглолтуудыг толилуулж, багтаа хэдийнээ ууссан гэдгээ батлан энэхүү тоглолтод зогсоогдошгүй байлаа. Эхний сетэд 25-20 харьцаатай ялахад тэрбээр аль хэдийн 7 оноог авсан байна. Харин хоёр дахь сетэд Хасу МегаСтарс клуб ямар нөөцтэй баг гэдгээ харуулж, давуулалтаар л гэхэд 4 оноо, хаалтаар 3 оноо авч 25-14 харьцаатай ээлжээ солин 1-1 харьцаатай болж тэнцүүлэв.

    Волейбол: Алтан медалийн төлөөх эхний тоглолтууд 5 ээлжийн өрсөлдөөн дунд өрнөлөө

    Зүрхний хэмнэл шиг үргэлжилсэн тус тоглолтын гурав дахь сетэд Хасу Мегастарс клубийн алдааг Төв Миг клуб өршөөлгүй 25-22 харьцаатай, 4 дэх сетэд Б.Баярсайхан, S.Evgenii онцгой тоглолтуудаар 25-16 харьцаатай буулган авч 2-2 болгон тэнцүүлэв. Шийдвэрлэх тав дахь сетэд Хасу Мегастарс клубийн голын хаагч A.Mohammadfathali онцгой байлаа. Тэрбээр 2 довтолгоо, 1 хаалт, 1 давуулалтаар оноог явуулж, улмаар 15-10 харьцаатай Хасу Мегастарс клубийн ялалтаар цувралын эхний тоглолт өндөрлөлөө.

    Цувралын эхний тоглолтод Төв Миг клуб багаараа 90 оноо авахдаа 8 хаалт, 50 довтолгоо, 5 давуулалтаар оноо авсан ба багаараа 26 алдаа гаргажээ.

    Хасу МегаСтарс клуб 5 ээлжийн тоглолтод 107 оноо авахдаа, 17 хаалт, 56 довтолгоо, 8 давуулалт амжилттай гүйцэтгэсэн бол багаараа 26 алдаа гаргажээ. Цувралын шилдгээр Хасу МегаСтарс клубийн довтлогч Б.Баярсайхан тодорсон ба тэрбээр 22 оноо авахдаа 7 хаалт, 3 давуулалт 12 довтолгоо амжилттай гүйцэтгэж багийн бүх тоглогчдоо тэргүүлсэн байна. Түүний тоглолтын дараах сэтгэгдлийг хүргэж байна:

    024-2025 оны улирлын Аваргыг тодруулах цувралын дараагийн тоглолт мөн адил 01-р сарын 25-нд 17:00 цагаас болох хуваарьтай байна.   

    Гэрэл зургийн: "Волейболын Үндэсний Дээд лиг" хуудсаас.