MSports logo
Mongolz 2:0 Aurora
  • Э
    Энхмандах

    8 сарын 24

  • Mongolz 2:0 Aurora

    Mzinho-ын гайхалтай буудалт багтаа 2 дахь мап-ыг авч ирлээ. Тоглолтын тооны харьцаа 9:9 байхад Mongolz баг мөнгөгүй болж хагас buy-in хийж 3-ын эсрэг 5 үлдэж хүнд байдалд оров. Хэрэв тэд энэ раундыг алдсан бол нөхцөл байдал Aurora багийн талд эргэх боломж бүрдэх байлаа.


    Гэвч тийм зүйл болсонгүй Mzinho Deagle /Desert Eagle/ гар буугаар айлын тоглогчдыг төвөггүй унагаж багтаа давуу байдал авч ирэв.

    Mongolz 2:0 Aurora

    Ингээд тэд 13:9 харьцаагаар өрсөлдөгчийнхөө сонгосон мап-ын ялагч болж аваргын цом өргөхөд дахин 1 алхам ойртов. Одоо тэд Nuke дээр ялж чадвал Esports World Cup тэмцээний ялагч болно.