Зүүн Азийн Супер лиг 2025-26 оны улирлын өрсөлдөөнд Монголын Үндэсний Дээд лиг нэмэгдлээ. EASL буюу Зүүн Азийн Супер лигт Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн энэ улирлын аварга баг ирэх намар элсэж, ирэх улиралд Зүүн Азийн шилдэг 10 багтай өрсөлдөх болно.
2016 онд үүсгэн байгуулагдаж, 2023 онд тус лиг дээрх нэрээр анхны улирлаа өлгийдөн авчээ. Тус лигт Филиппин, Япон, Өмнөд Солонгос, Хятадын Тайван, Хонг Конг, Макао зэрэг орны шилдэг клубууд өрсөлддөг.
2024-2025 оны улиралд 30 жилийн ойгоо тэмдэглэж буй Дээд лиг 3-р сард дуусах ба, шилдэг 8 баг Плэй-оффын өрсөлдөөнд үлдэж 4-р сарын сүүлээр лигийн аварга тодрох ба Аварга ба EASL-д Монгол Улсаа төлөөлөн оролцохоор болжээ.