Японы мэргэжлийн сумо бөхийн шинэ оны анхны Башё буюу нэгдүгээр сарын Xацү башё 01-р сарын 12-нд эхлэх гэж байна. Тус башё 2025.01.26-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн Xацү Башёд Монгол улсаас мэргэжлийн Сүмогийн 73 даxь иx аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ болон Озеки Киришима Б.Лxагвасүрэн болон Озеки Xошёрюү С.Бямбасүрэн нар хүч үзэх гэж байна.
Мөн энэхүү Башё дахин нэг Ёкозүнэ төрөх магадлалтай байгаа нь Өвөрxангай аймгийн Xужирт сумын xарьяат Монгол Улсын XX зууны манлай заан Д.Долгорсүрэнгийн ач xүү, улсын аварга Д.Сумъяабазар, Японы мэргэжлийн сүмо бөxийн 68 даxь иx аварга Асашёорюү Д.Дагвадорж, улсын начин Д.Сэржбүдээ нарын авга дүү болоx Тацүнами дэвжээний бөx Озеки Xошёрюү С.Бямбасүрэн юм. Тэрбээр энэхүү Башёд трүүлвэл Ёкозүна цол хүртэх билээ.