Батлер гаргасан шийдвэр нь багийн ашиг сонирхолд нийцэхгүй байгаа бөгөөд ердөө 7 хоногийн өмнө Маями Хит багийн ерөнхийлөгч Пэт Раяли Батлерийг солилцоогоор явуулах төлөвлөгөөгүй гэж мэдэгдэж байсан.
Раяли болон Хит багийн эзэн Микки Арисон нар Батлерийн бие төлөөлөгчтэй уулзан талууд хоорондын үл ойлголцол зэргийг шийдвэрлэх гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн.
Өнгөрсөн хавар Раяли улирал эхлэхээс өмнө Батлерийн гэрээг сунгахгүй гэж зарласнаас хойш Батлер болон багийн харилцаа муудаж эхэлсэн юм. Тэрээр 2 жилийн $113 сая доллароор гэрээгээ сунгах боломжтой байжээ.
Өмнөх улирлын плэй-иний тоглолтод ялан плэй-оффт орох эрхээ авсан ч Батлер өвдөгний гэмтлийн улмаас плэй-оффт тоглож чадалгүй Маями Хит баг Бостон Сэлтикс багт эхний тойрогт ялагдсан юм. Уг цувралд ялагдсаны дараа Батлер өөрийгөө гэмтээгүй тоглолтод оролцсон бол Хит ялах байсан гэж цахим сүлжээнд хийсэн ярилцлагадаа хэлсэн байна.
Үүний хариуд улирлын төгсгөлд хийсэн хэвлэлийн хурал дээрээ
“Хэрэв чи талбай дээр байгаагүй бол амаа хамхих хэрэгтэй” гэж хариулжээ.