MSports logo
КАТАР 2022 ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТАСАЛБАР ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ДАХИН ХУДАЛДААНД ГАРНА
  • А
    Админ

    7 сарын 1

  • КАТАР 2022 ХӨЛБӨМБӨГИЙН ДАШТ-ИЙ ТАСАЛБАР ИРЭХ ДОЛОО ХОНОГООС ДАХИН ХУДАЛДААНД ГАРНА

    11-р сард Катар улсад болох хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалт дууссан тул тэмцээний үлдсэн тасалбарууд 7-р сарын 5-ий мягмар гарагаас худалдаанд гарна. Тэмцээний нийт 1.8 сая тасалбар дуусахад таван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Тасалбарын борлуулалтаараа тэргүүлсэн 10 орны тоонд Канад, Англи, Франц, Герман, Энэтхэг, Саудын Араб, Испани, Арабын Нэгдсэн Эмират, АНУ болон тэмцээнийг зохион байгуулагчид багтжээ. Энэхүү шинэ борлуулалтын хугацаа 8-р сарын 16-нд хаагдах бөгөөд шүтэн бишрэгчид нь тасалбар худалдаж авахад таван долоо хоногоос илүү хугацаа шаардагдана гэсэн үг юм.

    "Фанатууд Катар руу хийх аялалаа сайтар төлөвлөж, зөвшөөрөлгүй цахим хуудас, хуурамч/хүчингүй тасалбараас хол байхыг зөвлөж байна" гэж FIFA-гийн мэдэгдэлд дурьдсан бөгөөд зөвхөн тэдний вэбсайтыг худалдан авах хууль ёсны гэдгийг нэмж сануулж байна. Ганцаарчилсан тасалбарыг дөрвөн үнийн ангиллаар авах боломжтой бөгөөд дөрөв дэх ангиллын тасалбарыг Катарын иргэдэд зориулагдсан. Хөгжөөн дэмжигчид нэг тоглолтод зургаа хүртэлх тасалбар, тэмцээний үеэр дээд тал нь 60 тасалбар худалдаж авах боломжтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулалтын хуваарилалт хийх боломжтой. Катар-2022 хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр сарын 21-ээс арванхоёрдугаар сарын 18-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.

    Н.Бэлгүүн