Улаан чөтгөрүүд буюу Манчестер Юнайте баг даваа гарагт Эрик тен Хагийг ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэд шинэ дасгалжуулагчаар өмнө нь хэд хэдэн Премьер лигийн багуудтай нэр холбогдож байсан 39 настай залуу дасгалжуулагч Рубен Аморимтой холбогдож, хэлэлцээг эхлүүлэхээр яаравчилж байна.
Үүнтэй холбоотойгоор олон мэдээллүүд гарч байгаа ч Манчестер Юнайтед Рубен Аморимыг шинэ дасгалжуулагчаар ажиллуулахын тулд 10 сая евро төлөхөөр болсон хэмээн албан ёсны эх сурвалжууд баталжээ.