2007 оны 4-р сарын 7-нд Улаанбаатар хотын Эх Нялхаст төрсөн. Манайх ам бүл дөрвүүлээ өссөн. Ээж, ах, дүүтэйгээ. Аав намайг бага байхад өөд болсон, аав маань Ирланд. Манай удамд манай ээж аав буюу өвөө волейбол тоглодог байсан. Манай ах софт теннис тоглодог. Азийн аваргын алтан медаль, дэлхийн аваргын хүрэл медальтай. Багаасаа ахыгаа дагаж ширээний теннис, софт теннис тоглодог байлаа. Мөн найзуудыгаа дагаж волейбол тоглодог байсан.
Би анх Төв аймгийн Зуунмод сумын 5-р сургуульд 7-р анги хүртэл сурч байгаад 8-р ангиасаа Хүмүүн цогцолборт суралцсан. 10-р ангиа арай төгсөж чадаагүй. Төгсөхөд хоёрхон сар дутуу байхад Солонгос руу бэлтгэлд хамрагдахаар 2-3 сар явж байсан. Солонгосоос 2021 оны 6-р сарын эхээр Монголдоо буцаж ирээд Цэрэнжанхарын Шаравжамц ахтай хамт байрлаж, Спортын Төв Ордонд Ихбатын Тамир багштайгаа өдөр болгон сагсны бэлтгэл хийдэг байсан. 2021 оны 6 сараас эхлээд Шараваа ахтай Америкийн сагсны академиудыг судалж эхлээд “Flyght prep basketball academy”-аас урилга авсан. Тэгээд визэндээ орж, виз аваад 2021 оны 10-р сарын 21-нд Америк руу явж байсан. Одоогоор би Америкийн 3 их сургуулиас урилга авсан байгаа. 1 дэх нь Охайо их сургуулийн Охайо Бобкатс, 2 дахь Иллоной мужийн Иллоной их сургууль, гурав дахь нь Ратгерс их сургууль. Өнгөрсөн жил хичээл эхэлснээс хойш Америкийн олон их сургуулиудад зочилсон. Яагаад гэхээр би энд 2023 оны зун Америкийн өсвөрийн зуны лигт тоглож байхад манай багийн хүүхдийн аав нь Мичиганы их сургуулийн хүчний дасгалжуулагч. Зуны лигээс хойш би хаана байх, яах ийх тодорхойгүй жоохон хэцүү нөхцөлд байсан. Тэр үед манай багийн хүүхдүүд аав надад тусалъя гээд гэрт нь очиж амьдарч болно, сургуульд явж болно гэх мэтээр надад маш их тусалсан. Тэр хүн маань намайг сургуульд ороход маш их тусалж, гэртээ байлгадаг. Манай багийн тэр хүүхэд ур чадварын хувьд ч маш сайн. 16 насандаа Мичиган мужийн номер 1 тоглогч, холбогчийн байрлалтай. Аав нь ч гэсэн Мичиганы их сургууль гэдэг том сургуулийн хүчний дасгалжуулагч, өөрөө оюутан байхдаа Охайогийн D1-ийн багт сурч төгссөн. Тэр хүнтэй хамт бид нар Big Ten Conference-ийн сургуулиудаар зочлож байсан. Хамгийн эхэнд бид Мичиган их сургууль, дараа нь Охайо их сургууль, Пурдугийн их сургууль руу явсан. Нотр Дамын их сургууль, Айва мужийн гэх мэт олон сургуулиар зочилсон. Багийн дасгалжуулагчидтай уулзахад сургууль, багаа сонгохдоо өмнө нь багийн бүрэлдэхүүнийг нь сайн харж, өөрийн байрлал дээр өөрт тохирсон багаа сонгоод орох хэрэгтэй гэж зөвлөсөн. Хамгийн гол нь дасгалжуулагчид нь болон чамтай тоглох хүүхдүүд ямаршуу хүүхдүүд байна гэдгийг хараарай гэсэн. Нэмээд хүчний дасгалжуулагч гээд бүгдийг нь сайн хараарай гэсэн. Миний амьдарч байгаа айлын аав нь өөрөө 20 жил хүчний дасгалжуулагч хийсэн, сагсан бөмбөгийн маш их мэдлэгтэй учраас тусалж, дэмжиж их зөвлөгөө өгдөг. Эхнэр нь ч бас D1-т сагс тоглодог байсан болохоор гэр бүлээрээ л надад их тусалж, зөвлөдөг.
2022 оны сүүлээр 15 насны улсын аварга болсон. 2022 оны зун Өсвөрийн зуны лигийн аварга болж байсан. 2023 оны 8 сард Зүүн Азийн залуучуудын наадамд өсвөрийн шигшээ багт тоглоод хүрэл медаль хүртсэн. Тэр үед би Монголд очоод хоолны хордлого авсан байсан учраас тоглолтууд руугаа эмнэлгээс очиж байсан. Тийм болохоор сайн тоглож чадаагүй. Мөн Америкт өнгөрсөн зун багаараа өсвөрийн зуны лигт эхний хоёр тэмцээндээ ороод Америкт 2-т бичигдэж, дээгүүр эрэмбэлэгдсэн. Манай баг Buck Eye Classic гэдэг тэмцээнд оролцоод аварга авсан. Ахлах сургуулийн баг маань SEC red section-ий аварга болсон.
2021 оны сүүлээс сагс тоглож эхэлсэн. Багаасаа тийм хүн болох юм сан гэсэн бодол бага байсан ч олны танил хүн болвол гоё гэж боддог байсан юм шиг санагдаж байна. Би ер нь багадаа нэлээн жинтэй, мяраалаг хүүхэд байсан. Спортоор хичээллэх дуртай, ахыгаа дагаж гадуур төрөл спорт тоглох дуртай байлаа. Найзууд маань бүгдээрээ волейбол тоглодог хүүхдүүд байсан. Багаасаа мяраалаг байсан болохоор жингээ хасахыг хүсэж, найзуудтайгаа волейболоор хичээллэж, жингээ ч хурдан хассан. Хөдөлгөөнтэй байснаар бие эрүүлжээд, хөдөлгөөнтэй спортлог байснаар мундаг хүүхдүүдтэй ч танилцаж эхэлсэн.
Анх 2022 оны цагаан сарын үеэр 3х3 төрлөөр Энержи Ресурс клуб дээр очоод бэлтгэл хийж байсан. Тэр үед С.Тулга дасгалжуулагч миний тухай фэйсбүүк дээр постлоод олон хүмүүс намайг харж эхэлсэн. Маргааш нь Шараваа ах надтай холбогдоод уулзъя аа, Спортын Төв Ордон дээр хүрээд ирээч гэж хэлсэн. Тэгээд уулзаад заал хамт авсан. Тухайн үед би өндөр учраас хувцас бага олддог, өмсөх хувцас муутай байсан. Шараваа ах тэгэхэд надад зөндөө их хувцас, пүүз, гутал өгсөн. Шараваа надад аягүй их тусалж дэмжих байсан. 2022 оны 6 сараас 10 сар хүртэл Америк явтлаа Шараваа ахынд амьдарч байсан. Манай гэр Зуунмодод байдаг, хотод байх газаргүй байдаг байсан. Шараваа ах намайг гэртээ байлгаад Шараваа ахынхаас өдөр бүр Спортын төв ордон руу бэлтгэлдээ явдаг байсан. Зөвлөгөө өгч, бүхий л юман дээр тусалдаг байсан.
😷Гэрт тань бүх юм тоос шороо дараад тортог болоод харлаад байна уу?🤧 🍃Цонхны нано шүүлтүүр таны гэрийг тав тухтай цэвэр цэмцгэр байхад тусална.🌳 🫁Эрүүл цэвэр орчин Эрүүл байх үндэс.🫀 🐝🪰Тоос шороо, Утаа, Хорхой шавж бүгдийг шийдсэн шийдэл🦟🦗 Та захиалгаа яг одоо баталгаажуулаарай ☎️ 7700-6822, 9401-6822
Миний өндөр 212 см. Өндөр байхын давуу болон сул тал байгаа. Сул тал бол өмсөж зүүх юм олох хэцүү. Олдсон ч гэсэн үнэтэй ч юмуу, заримдаа бүр миний size-тай пүүз хийгддэггүй төрлүүд ч байх юмуу хэцүү зүйлс байдаг. Мөн хэтэрхий өндөр байхаар биеэ удирдах чадвар жаахан хэцүү болдог. Давуу тал бол спортод гарна. Өндөр дээрээ нэмээд биеэ хөгжүүлчихвэл илүү атлетик байх давуу талтай.
Өмсгөлийн дугаар яг тогтсон дугаар байдаггүй байсан. Америкт ирээд Prep сургуульд сурч байхад 55 номерыг өмсөж байсан. Шараваа ахын маань номер болохоор сонгосон. Дараа нь зуны лигт 15 номерыг сонгосон, багт бусад дугаарууд аль хэдийн сонгогдчихсон байсан учраас. Йокич гээд төвийн тоглогчдоос 15 номертой байдаг болохоор 15-ыг сонгосон. Одоо өмсгөлийн дугаар маань 44. High School дээ яагаад 44-ыг сонгосон бэ гэхээр 44, 52 гэсэн дугаар үлдсэн байснаас 44 дугаар нь илүү бэлгэдэлтэй санагдсан.
Супер хүч сонгох байсан бол teleport хийдэг, шууд шилждэг хүчтэй болох байсан. Америкт байхдаа Монгол руу хүссэн үедээ оччихно. Манай аав Ирланд хүн байсан болохоор би бас Ирланд иргэншилтэй. Ирланд дахь гэр бүлрүүгээ хүссэн үедээ шилжиж очдог байсан бол гоё. Манай ах Ирландад байгаа. Teleport хийдэг л хүчтэй болмоор байна даа.
Эмэгтэй хүний хувьд намайг ямар ч ойлгож, тусалж дэмждэг байвал гоё. Би одоо ахлах сургуулийнх болохоор хичээл, бэлтгэл гээд зав бага. Би найз охинтой л доо. Гэхдээ сургууль, бэлтгэлтэй завгүй учраас найз охиндоо төдийлөн цаг гаргаж чадахгүй. Тийм болохоор намайг ойлгож, дэмждэг байвал гоё. Халамжтай, тусалж дэмждэг л байвал гоё санагддаг. Америкт ахлах сургуульдаа найз охинтойгоо танилцсан. Манай найз охин бас сагс тоглодог. Намайг хичээлээ тараад өөр их сургууль руу явж тоглох, бэлтгэлтэй үед ядарчих вий гэж ойлгож хүргэж өгч, хоол хийж авчирч өгөх зэргээр ойлгож, халамжтай байдаг занд нь дуртай.
Хичээлийн өдрүүдээр чөлөөт цаг гараад байдаггүй. Хичээл, бэлтгэл гээд. Хагассайн, бүтэнсайнд чөлөөт цаг гарвал найз охинтойгоо уулздаг. Хааяа Монголын youtube бичлэг үзэх дуртай. UB Comedy үзэх дуртай. Болсон явдлууд, сонсдог ном зэрэг Монголын youtuber-үүдийн бэлтгэсэн бичлэгүүд үзэх дуртай. Чөлөөт цаг ер нь гардаггүй юм байна. Дуртай дуучин Монголоос Rokit Bay. Rokit Bay-ын дуунууд чанартай санагддаг. Дууны үг нь их утга учиртай байдаг. “Нэг өдрийн хаан”, “Бусдын чадаагүйг”, “Хоосон зай” гэх мэт. Rokit Bay-ын зорьж хийсэн дуунууд нь миний одоо туулаад явж байгаа амьдралтай их ойрхон санагддаг. Дуунуудыг нь сонсож их мотивац авч, эрч хүчтэй болдог. Америк дуучдаас гэвэл Travis Scott, Lil Baby-д дуртай. Lil Baby-гийн ихэнх дуунууд нь хит, iconic болдог.