MSports logo
NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА
  • А
    Админ

    2 сарын 21

  • NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА

    Хойд Америкийн сагсан бөмбөгийн холбоо /NBA/-ны Бүх оддын тоглолт 02/19-02/21-ны өдрүүдэд Кливлэнд хотод боллоо. Сагсан бөмбөгийн хорхойтнуудын тэсэн ядан хүлээдэг Бүх оддын тоглолт уламжлал ёсоор эхний өдөр Clorox Rising Stars тоглолтоор эхэлсэн. Рүүкий тоглогчид болох Кейд Каннингхэм, Франц Вагнер нар Бүх Оддын 2022 оны Клороксын Өсөж буй оддын шигшээ тоглолтод оролцож, Барри баг 25:20-оор хожлоо. Каннингхэм Барри багийн хоёр хожилд нийт 18 оноо, долоон самбар, есөн оновчтой дамжуулалт, хоёр бөмбөг таслалт, хоёр хаалт хийж “Rising Stars” тоглолтын MVP-ээр тодорсон.

    NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА

    Улаанбаатарын цагаар бямба гарагийн өглөө болсон ур чадварын тэмцээн болох “Taco Bell Skill Challenge” тэмцээний ялагчаар “Team Cavs” баг тодорсон.  Талбайдаа болсон ур чадварын тэмцээнд Кавс баг амжилттайгаар ялалт байгуулсан.  Жарретт Аллен, Дариус Гарланд, Эван Мобли нараас бүрдсэн Кавальерсийн гурвал Кэйд Каннингхэм, Жош Гидди, Скотти Барнс тэргүүтэй Рүүкс багийг буулган авснаар эцсийн шатанд шалгарсан. Дүрэмд заасны дагуу нэг нэгээр нь шидэж, Team Rooks эхний хагас талбайн шидэлтийг ердөө 9.9 секундын дотор буулгаж тойргийг эхлүүлэх боломжтой болсон. Ингэснээр Кавс багийн эхний хагас үүнээс бага хугацаанд маш хурдан, амжилттай гүйцэтгэл үзүүлэх шаардлагатай хүндхэн даалгавартай болсон.  Кавальерс баг энэ хугацааг бараг хагасаар багасгасан бөгөөд Мобли багийн хоёр дахь оролдлогыг 5.5 секунд гүйцэтгэж, талбайдаа цугласан дэмжигчиддээ том бэлгийг барьсан. 

    NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА

    2021-2022 оны улирлын Бүх оддын тоглолтын алсын зайн шидэлтийн тэмцээнд Карл Энтони Таунс гоцгойрсон юм. Өнгөрсөн арванхоёрдугаар сард Карл-Энтони Таунс өөрийгөө "бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч" гэж хэлж байсан. Гэсэн ч тэрбээр 3 онооны шидэгчдийн карьерын 40 хувьд ч хүрэхгүй байсан. Энэ улиралд тэрбээр нэг тоглолтонд таваас дээш оролдлого 3-аас 41 хувьтай довтолж байна. Таунс бүх оддын тоглолтын Бямба гарагт болсон 3 онооны тэмцээнд оролцож, ялагч болж, олныг гайхшруулж чадсан. Түүнийг финалд шалгарч, улмаар ялагч болно гэж таамаглах хүндхэн байсан ч тэр өөрийгөө Бүх оддын тоглолтын талбайд харууллаа. Карл Энтони Таунс сүүлийн тойрогт 29 оноог авснаар эцсийн өрсөлдөөнийг хийсэн Трей Янг, Люк Кеннард нарыг бут цохисон.

    NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА

    Бүх оддын тоглолтын slam dunk буюу цагираган дээрээс довтлох тэмцээнд Оби Топпин илүүрхлээ. NBA-ийн түүхэн дэх хамгийн хүнд хэцүү цар тахлын үеийн слэм данкын өрсөлдөөнд Нью-Йорк Никс багт хоёр дахь жилдээ тоглож буй Топпин өнгөрсөн жил хоёрдугаар байр эзэлснийхээ дараа ийнхүү итгэл төгс ялалт байгууллаа. 23 настай Топпин тогтвортой боловч гайхалтай тоглолт үзүүлж, сүүлийн тойрогт Голден Стэйт Уарриорс багийн довтлогч Хуан Тоскано-Андерсоныг 92:69-ийн харьцаатай буулган авлаа.

    NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА

    Эцэст нь даваа гарагийн өглөө NBA-ын Бүх оддын тоглолт сэтгэл хөдөлгөм мөчүүдээр дүүрэн боллоо. ЛеБрон багийн төлөө 50 оноо авсан Көрри нэг удаагийн бүх оддын тоглолтонд хамгийн олон удаа гурвын зайнаас довтолгоогоо амжилттай тоглосон Пол Жоржийн рекордыг эвджээ. Голден Стэйт Уарриорс багийн хамгаалагч Стивен Көрри карьерынхаа хамгийн муу 3 онооны шидэлтийн улирлыг өнгөрөөж байгаа ч өнөө өглөө Кливлэнд хотод болсон NBA-ын бүх оддын тоглолтын үеэр тэрбээр яагаад бүх цаг үеийн хамгийн шилдэг мэргэн бууч гэдгээ бүгдэд санууллаа. ЛеБрон Жэймсийн багт тоглохоор бэлтгэсэн Көрри 50 оноо авч, 27 оноог 3-ын зайнаас 16 удаа унагаж, бүх оддын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон юм. ЛеБрон баг Дюрантын багийг 163:160 харьцаатай хожсон тоглолтод түүний сэтгэл хөдөлгөм тоглолт түүнд 2022 оны Коби Брайнтын нэрэмжит НБА-ын бүх оддын тоглолтын MVP-ийг авч, карьерынхаа найман удаагийн Бүх оддын тоглолтонд анх удаагаа нэр хүндтэй шагналыг хүртсэн юм. 

    NBA БҮХ ОДДЫН ТОГЛОЛТОНД СТИВЕН КӨРРИГИЙН 3 ОНООНЫ ТЭСРЭЛТЭЭР ЛЕБРОН ЖЭЙМСИЙН БАГ ЯЛЛАА

    Тоглолтын дараа Көрри хэлэхдээ "Энэ цом нь хоёр жилийн өмнө алдсан Коби, Жижи нарыг хүндэтгэх онцгой утгатай. Надад энэ цом ивээл болж байна, би үүнд үнэхээр талархаж байна." гэжээ.