MSports logo
Чөлөөт бөхийн төрөлд Э.Даваачимэг, Б.Болортуяа нар хүрэл медалийн төлөө барилдана
  • Ө
    Өсөхбаяр

    10 сарын 5

  • Чөлөөт бөхийн төрөлд Э.Даваачимэг, Б.Болортуяа нар хүрэл медалийн төлөө барилдана

    Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 57 кг-д Э.Даваачимэг эхний даваанд хийлээд, БНАСАУ-ын Ин Сун Ёнд ялагдан. Түүнийг ялсан өрсөлдөгч нь финалд барилдахаар болсон тул манай тамирчин дагах эрхтэй болов. Улмаар Вьетнамын Тран Ти Аныг 6:1-ээр ялснаар хүрэл медалийн төлөө Хятадын Ке Шин Хонтой барилдахаар боллоо. 

    Харин эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд Олимп, дэлхийн хүрэл медальт, Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Б.Болортуяа шигшээ наймд Хятадын Тайванийн Хсие Мен Хуантай барилдаж ялсан. Тэрээр зооны аваргын төлөөх барилдаанд Дэлхийн хошой аварга, алдарт Японы Фүжинамид 10:0 харьцаатай ялагдал хүлээв. Улмаар эмэгтэйчүүдийн 53 кг-ын жинд хүрэл медалийн төлөө Энэтхэгийн тамирчин Антимтай барилдахаар боллоо.

    Чөлөөт бөхийн медалийн төлөөх барилдаанууд 17:00 цагаас эхэлнэ. 

    Чөлөөт бөхийн төрөлд Э.Даваачимэг, Б.Болортуяа нар хүрэл медалийн төлөө барилдана