FC ULAANBAATAR vs ERCHIM FC
Эрчим клубийн бүх цаг үеийн шилдэг тоглогч багийн ахлагч Ц.Энхжаргал энэхүү тоглолтод эргэн ирсэн билээ. Тоглолтын эхний хагас сонирхолтой харилцан довтолгоотой болж байсан ч гоол орсонгүй эхний хагас 0:0 харьцаатай өндөрлөлөө. Харин 2-р хагас 58’ чөлөөт цохилтоос Julio Montero-ийн дамжуулалтаар Г.Төгөлдөр ганган мөргөж гоол оруулж 0:1 харьцаагаар Эрчим клуб тэргүүлж эхэллээ.
Гэсэн ч тоглолтын 74’ Н.Сайнбуяны дамжуулалтаар О.Мижиддорж гоёмсог гоол оруулж 1:1 болгов. Тоглолтын 88’ Эрчим клубийн сөрөг довтолгоо Julio Montero урагшаа дамжуулалтыг Kou Gotou-руу гаргаж өгсөн ч шүүгч маш том алдаа гарган отон тоглолт гэж үзэв. Тоглолтын 90+3’ А.Дөлгөөн дээр Г.Билгүүн алдаа гаргасан гэж шүүгч үлээж мөн л эргэлзээтэй шийдвэрийг чухал мөчид гаргав.
Улмаар 11 метрийн торгуулийн цохилтыг О.Мижиддорж амжилттай гүйцэтгэж 2:1 харьцаагаар FС Ulaanbaatar клуб хожил байгуулж 25 дах оноогоо авлаа.