MSports logo
Тайгер Вүүдс шагайны мэс засал хийлгэсний дараах анхны гольфийн тэмцээндээ оролцох гэж байна
  • Ө
    Өсөхбаяр

    11 сарын 24

  • Тайгер Вүүдс шагайны мэс засал хийлгэсний дараах анхны гольфийн тэмцээндээ  оролцох гэж байна

    Гольфийн домогт тамирчин Тайгер Вүүдс бэртлийн улмаас энэ оны 4-р сараас хойш талбайд гараагүй байсан билээ. 15 удаагийн аварга, 82 удаагийн PGA Tour-ын ялагч Тайгер Вүүдс хоёр жилийн өмнө автомашины осолд орж, хөлөндөө хүнд бэртэл авсан ба долоон сарын өмнө "Августа" Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд болсон "Мастерс 2023" тэмцээний гуравдугаар шатанд баруун шагайндаа дахин зовуурь мэдэрч тус тэмцээнийг өнжөөд байсан юм. 5-р сард хагалгаанд орж хэдэн сарын турш гам барьж, энэ хугацаанд хэд хэдэн гольфийн тэмцээнд хүү Чарлигаа дэмжин түүнд зөвлөгөө өгөн амарч байв. Түүний бэртэл эдгэрсэн хэмээн үзэж энэ сарын 30-нд эхлэх “Hero World Challenge” тэмцээнд оролцоно гэдгээ мэдэгджээ. 

    Тайгер Вүүдс шагайны мэс засал хийлгэсний дараах анхны гольфийн тэмцээндээ  оролцох гэж байна

    “Hero World Challenge” тэмцээн 11-р сарын 30-наас 12-р сарын 3-ны хооронд Багамын Албани хотод болно. Тус тэмцээнд Тайгер Вүүдсээс гадна дэлхийн албан ёсны гольфийн чансааны шилдэг 20-д багтсан 13 тоглогч, тэр дундаа дэлхийн 1-р байрт бичигдэж буй Скотти Шеффлер, мөн дархан аварга Виктор Ховланд нар багтжээ. АНУ-ын гольфийн супер од Тайгер Вүүдс 2000 оноос хойш энэ тэмцээнд таван удаа түрүүлсэн байна.