MSports logo
Олимпын бамбар Каннын кино наадмын улаан хивсэн дээр бадамлалаа
  • Б
    Бэлгүүн

    5 сарын 22

  • Олимпын бамбар Каннын кино наадмын улаан хивсэн дээр бадамлалаа

    Өчигдөр болсон Каннын кино наадмын улаан хивсний ёслолын оддын нэг нь Олимпын бамбар байлаа. Олимпын наадмын бэлгэ тэмдэг болсон Олимпын бамбар Францад 14 хоногийн өмнө ирсэн бөгөөд энэ мягмар гаригт буюу олимпоос 65 хоногийн өмнө Каннын кино наадмын улаан хивсний ёслолын ёслолын ажиллагаанд аслаа.

    Олимпын бамбар Каннын кино наадмын улаан хивсэн дээр бадамлалаа

    Нийт дөрвөн паралимпийн тамирчин болон кино одод парад болдог наадмын алдарт улаан хивсэн дээр бамбарыг авч явсан байна. 5-р сарын 14-25-ны хооронд үргэлжлэх 77 дахь удаагийн Каннын кино наадмын буухиаг 2008 оны Бээжингийн уртын харайлтын аварга Арнауд Ассумани эхлүүлжээ.

    Олимпын бамбар Каннын кино наадмын улаан хивсэн дээр бадамлалаа

    Францын нийслэлд орчин үеийн гурав дахь олимпын наадмыг зохион байгуулахаар угтаж байгаа нь энэ юм.