MSports logo
Миннесота Тимбервулвс аваргуудыг 7 дахь тоглолтод буулгаж авснаар бүсийн финалд шалгарлаа
  • Ө
    Өсөхбаяр

    5 сарын 20

  • Миннесота Тимбервулвс аваргуудыг 7 дахь тоглолтод буулгаж авснаар бүсийн финалд шалгарлаа

    Хойд Америкийн сагсанбөмбөгийн лиг NBA-ийн плэй-оффын тоглолтууд үргэлжлэн явагдаж, бүсийн финалд өрсөлдөх багууд өнөөдөр тодорлоо. Баруун бүсийн финалд шалгарах эрхийн төлөө өнгөрсөн жилийн аварга Денвер Наггетс болон өлсгөлөн чононууд Миннесота Тимбервулвс багуудын цувралыг шийдэх 7 дахь тоглолт Денвер хотын Бэй Аренад болж өнгөрлөө. Тоглолтын эхлэлийг талбайн эзэд гайхалтай тавьж эхний үеийг 24-19 харьцаатай тэргүүлсэн ба хоёрдугаар үед мөн адил илүү байж 29-19-ээр тэргүүлэв. 

    Ийнхүү гуравдугаар үед онооны харьцаа 20 болж, тоглолт нэгэнт шийдэгдсэн мэт харагдаж байсан ч Миннесотагийн залуучууд бууж өгөхийг хүссэнгүй. Тэд гуравдугаар үед онооны харьцааг ойртуулж 66-67 болгон 1 онооны зөрүүтэй 4-р үед орж ирэв. 4-р үед Карл-Энтони Таунс болон Жэйден МкДаниелс нар гайхалтай байж онооны тэргүүлийг авчрахад Денвер Наггетсийн тоглолт бүрэн уналтад оров. Талбайн эздээс гол тоглогчид болох Никола Йокич, Жамал Муррэй нар гайхалтай байсан ч багийн бусад гишүүд тун хангалтгүй тоглосон байна. Харин эсрэгээрээ Тимбервулс баг багаараа тун жигд тоглолтыг үзүүлэв. Гараанд гарсан таван тоглогчоос гадна энэ жилийн шилдэг 6 дахь тоглогч Наз Рейд 11 оноо авсан нь тэдний хожлын шалтгаан болсон байна. 

    Миннесота Тимбервулвс аваргуудыг 7 дахь тоглолтод буулгаж авснаар бүсийн финалд шалгарлаа

    Ийнхүү үндсэн цагт 98-90 харьцаатай Миннесота Тимбервулвс баг ялалт байгуулснаар тэд 20 жилийн дараа анх удаа бүсийн финалд шалгарч байна. Мөн тэд цувралийг шийдэх долоо дахь тоглолтод 15+ онооноос эргэн ирсэн анхны баг болжээ. Өчигдөр Оклахома Сити Тандер багийг буулган авсан Даллас Маверикстай баруун бүсийн финалд өрсөлдөхөөр боллоо. Баруун бүсийн финалын эхний тоглолт пүрэв гарагт буюу 5-р сарын 23-ны өдөр Миннесота Тимбервулвс багийн талбайд эхэлнэ. 

    Миннесота Тимбервулвс аваргуудыг 7 дахь тоглолтод буулгаж авснаар бүсийн финалд шалгарлаа